Monday, March 21, 2016

140923 Хар Тэнгэр

Хар Тэнгэр /Өргөөндөө/
...
- За үрсүүд ээ? Толгой удаалж, өвөө нь учраад, Тэнгэрийн алба арвинтай учиг үрсүүдтэйгээ тухлан хүүрнэж хүчрэхгүй нь. Үтэрлээд учран байж, үйлээ цэгцэлчхээд, өвгөн би мордоно оо.
- За...
***
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амар амгалан.
- Өвөөгийнхөө өмнөө тухал аа. За үрийн минь сэтгэл босоо, хийморь өөдөө, цогтой золбоотой, баяр баясалтай, таатай л ажигданам. Мм?
- Тийм ээ, өвөө. Сайхан байгаа, өвөө.
- Буян бүхнийг дээдлээд, бурхад лугаа замнахдаа Тэнгэр заяаны хишгээр хатан эх үр минь, тал эх нутагтаа тулганд ноцоох галыг минь бадраасанд талархлаа. Ачлал буяныг нь дээдлэж, арвин хишгийг нь хүртээх гэж, заяасан их хишгээр нь өвөө нь үйл албаа аядуулаад, үрийнхээ буяныг мэтгэж байгаа шүү... 
Атигархан атга биеэ хайрлан байж
Амин эх дээдээ дээдлэн байж
Жаргал хэмээнийг нэхэн байж
Өөд нэгэн босоо
Хийморь нэгэн заяатай
Алба үйлэнд мордож байгаарай, үр минь.
- За, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол өч өө, үр минь.
- Би нөгөөдөр Байгаль нуур луу мордоно...
- Мордоо үр минь, морд. Монгол жаягаа умарталгүй, хүмүүний их заяа хэдий ч өвгөд бид нь тэр талд нь тухлаж байсан Монгол түмний өлгий юм шүү дээ. Тиймийн учиг тэнгэр эрхсээр наадах Тэнгэр заяатай хатан үр учиг Наран эх эжийдээ далайгаа одуулаад, тал нутагтаа идээгээ одуулаад, мордоорой доо. Тэр нутагт мөн адил залрахдаа. Тэгж хүчирвэл тал хангай, байгаль хишиг чамд хүртэх хэдийвч, талын их хүчит шид нь чамд буян болно оо.
- За, өвөө. Тэгнэ ээ.
- Өнөө
Миний Монгол түмний баатар заяа, хатад үрсүүд
Хөх Толбот миний үрсүүд цугаараа
Тэнгэр заяатай Тэлмэн
Хөх Тэнгэр хүний заяанд хөх хондлой заяасан баатар эрс, хатад үрсүүд та нар
Тэнгэр Тэнгэрээ дээдлэж, тэлмэн талдаа мордох хэдий ч
Зуйгуул нэгэн муу бүхэн
Заяа бүхнийг сэтлэх атаатан бүхэн
Та үрсүүдийг нэвтэлж хүчрэхгүй ээ.
Сэтгэл их чөлөөтэй ч, шарын шашныг дээдлэх хэдийвч бид нь нэгэн сургаалаараа үрс та нартаа буяныг хүртээж, ахуй замналыг чинь түшнэ хэмээх нэгэн сургаалаараа нэгдсэн зүг зүглэгнээ шашин хэмээх нь учигтай ч өвгөд бидэн нь та үрсүүдээ энэрч байж, үйлийг хүртээх жаягтай юм шүү дээ.
Миний үрсүүд,
Энэ тал нутагтаа Эзэн нь байж
Хөх Мөнх Тэнгэртээ тамгалагдсан баатар, хатдууд нь байж
Хүний заяанд гундахгүй
Харийн гүрэнд нэвчүүлж хүчрэхгүй
Амны хишигтэй
Буяны дээдтэй
Хийморь нь босоо
Өөдөө нэг мацсан
Үйл нь гялалзсан
Өнө заяах эцгийн алдар Тэнгэрт цуурайтсан хүмүүн байх учигтай юм шүү дээ. Мм? Цугаар адил шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Завдал болбол өвөөдөө заларч байгаарай.
- За өвөө.
- Тэнгэр Их Дааман хашигдаад, талын үйл цэгцлэгдээд, тэнгэрийн Их Шүтээд бидэн нь хүмүүн заяат үрсүүдийн хормой тоссон үрсүүдтэйгээ мэтгэн байж гал голомтыг нь түших заяатай байдаг юм. Тиймийн учиг өвөө нь тал руу мордоод залрахад нь голомтонд нь тухлая аа.
- За, өвөө.
- Эрхэлж наадах эцэг шигээ өвгөн намайг дээдлээрэй. Өнө их заяат үйлэндээ дутуу бүхнээ халгиулж яваарай.
- За, өвөө.
- За, өөдөө тухал.
- Өвөөдөө зулын шар тос, зуун найман голтой барьж байна аа. Өвөөдөө таслахгүй хийж өгч байна аа, зулын голыг.
- Ай даа. Талархлаа үр минь, талархлаа.
- Эх тулган дах галын зүч болох энэ л их буянт үйл бол үрс та үрсүүдийн хэдий чинээ сэтгэлээ чилээнэ, төдий чинээ буян нь хүртдэг арвин үйл учиг үрсүүддээ талархлаа.
Залсан их хишиг шигээ тос өөхөндөө халгиж байг
Тулган дах гал нь үргэлжид мандан бадарч байг
Туждаа заяах замнал чинь өөд нэг босоо байг дээ, үрсүүд минь
- Талархлаа, өвөө.
***
- Амгалан тухалж байна уу, та?
- Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
... - Алба хэмээхэд мордовч, арвин тал руу хэдий их зоргоороо мордовч хүслээр нь хүртэх жаягтай хүний заяаны хишиг, үхтэл үрийнхээ төлөө сэтгэл харамгүй мордовч, энэ биеэ цуцтал нь энэ сэтгэл нь хоёрдоод яасан ч гундуу болчихов доо. Айн?
Гурван сайхан өвөөдөө залаадах.
- Түшээ: За, өвөө. Гурван сайхан.
- Гутралын бодлыг нь, зангилааг нь өвөө нь мордуулъя. Хүний заяанд хүслээр нь замнах энэ биенд нь зүч нэмж, энэ сэтгэлд нь шид нэмье даа.
- За талархлаа, өвөө.
- Халуун бүлээрээ чуулаад, өвгөн намайг голомтонд тухлахад цугаар халуун бүлээрээ чуулж, эх даллаганыхаа богцтой заларцгаагаарай. Энэ сэтгэлдээ хэн хэдий чинээ буяныг дээдлэж, хэн сэтгэлдээ хишгийг хүртээнэ хэмээн ухавч даллаганы эх богцонд нь өвөө нь үрсүүдийн алба үйлийг ахин сэлгэн, сэргээж үйлийг даллая.
- За, өвөө.
- Учиглан залах их хишгээ, түмэнд заяасан шидээ, шим болох хишгээ буцаан даллаж хүчрэхгүй өнөө маргааг цуурайгаар сонордовч өнө сэтгэл нь хэдийд нь вэ гээд нэхэлхээс хүртэхгүй байна. Өвөө нь даллая даа.
- За.
- За, өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Одоохондоо алга даа.
- Хатан нь залрав уу?
- Заларсан.

- Аятай амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Өвөө, сая надад сурч байсан сургуулиас нэг ажлын санал ирсэн... Бас төрийн албаны сургалтанд суудаг юм уу гээд аль нь дээр вэ?
- Чамд би урьтаж өчиж байсан. Төрийн алба бол түшигтэй, түшмэл сэнтийд заларталаа эх тэргүүнтэй гэж өчиж байсан. Гэхдээ хэдийд зална гэчихэв, тэр алба бол худал шүү. Ёстой худал. Чамд өндөр маахавч залж, өнө биеийг чинь сэглэхээс илүү шид алга. Харийн гүрний хүмүүнээр алба үйлийг хашуулдаг хэдийвч ай даа сархадны чинь андууд л байна даа.
Гурван сайхан зал. 
- За, өвөө.
- Миний балчир үр
Ухаанаа цэлмүүлээд
Өөдөө нэг босоо заяагаар
Сэтгэлдээ нэг үйлийг цэгцлээд
Өнө өчилдөө үнэнч
Өнө биендээ эзэн нь мэтээр мордвол алба бол байж л байна. Даанч миний балчир албан их алдраар бамбай залаад л арвин талынхаа өнөө мунхаглалаар мордох гээд л байх юм даа. Сайтар ухаарай, үр минь.
- За, өвөө.
- Өнөө чиний замнал энэ мутарт чинь байна. Энэ тэргүүн дэх бодлоор чинь цугаар цэгцрэх гээд байна. Энэ арвин үрсүүд, та үрсүүдийг сэтгэлдээ харамгүй сэтгэлээр зовинон сууна.
- Тунгаалаа, өвөө.
- Өвөө нь хатуу өчье. Албанд мордож болно оо. Сэтгэл чинь булингартай, буг чөтгөрөөсөө үргээгдэж хүчрэхгүй алсын аянд мордож, албыг цэгцлэнэ гэвэл чамд тээг чөдөр байна шүү. Ухаж байна уу?
- Ухаж байна аа, өвөө.
- Би ахин хийморьтой, үрсүүддээ энэрэлтэй, өнө голомтондоо түшиг тулгуур мэтээр замнах заяандаа өөдөө босоо байж, нэгэн бээр хатуу сархдыг биендээ хүртээхгүй хүчрээд мордох юм бол ёстой зоргоор чинь алба чинь цэгцрэнэ. Аятай нэг албыг цуурай хадаагаад баясал залахад чи урьтан баясахдаа энэ биеэ сэглээд, хүмүүн чамайг дорд боол харц, хатуу сархад, нанчидыг хүртдэг мунхаг хэмээнээр ажих учиг сэтгэл чинь цайлаагүй байхад албанд мордоход хатуу байна шүү.
- За, өвөө.
- Ноён нь сонордоорой. Нэгэн бээр хатуу сархдыг хүртэхгүй, сэтгэл түвшин байж хүчрэх юм бол хүслээр нь албанд мордуулна. Энэ балчир хүчрэхгүй л байна.
- Харин тийн.
- Түүнээс арагшхыг нь өвөө нь ажъя. Тэрэн болтол нь голомтонд нь бээрийн ард залрах л байлгүй. Ямагтаа чамайг ариун байж хүчрээд, сэтгэлээ дээдлэж хүчрэнэ гэвэл эх заяаны буурь голомтонд чинь үйлийг мэтгэн байж, аядуулж болох юм. Сэтгэлийг чинь нэг ажъя даа. Энэ дотор хорт нэхэл болоод байгаа амин чөтгөрөө няхчиж, нухчиж хүчрэхгүй юм даа. Мм?
- Хүчрэнэ ээ, өвөө.
- Өвөө нь зандарч жанчижаад, ташуур залаад, хилэгнэж уурсаад яах билээ. Хүмүүн чинь
Ухаанаараа үйлийн учгийг тайлж
Биеэрээ энэ сэтгэлээ ариусгаж
Хэлээрээ энэ ерөөлийг далладаг учгаас
Бие
Хэл
Сэтгэл гурав нэгдэж байж үйл нь хүртдэг юм шүү. Ухав уу?
- Ухлаа, өвөө.
- Сайтар тунгаагаарай.
Бие ариун байж
Хэл төвшин байж
Сэтгэл тунгалаг байвал чиний хүслээр замнах заяа.
Бие, Хэл, Сэтгэл гурвыг нэгдүүлэн байж хүчирвэл чиний заяа замнал шулуун цагаан, хүслээр чинь мордох заяатай. Энийг ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- За өчилтэй бол өч.
- Өчил байхгүй ээ. Балчруудаа аваад ирсэн...
- Амгалан уу, үр минь? /Бага охин/
- Хэлд ороогүй байгаа.
- Аль таван тансаг залаад аль...  Амтлаад хүртээрэй.
- Том хүү: Амгалан байна уу, өвөө? /15 нас/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Багалзуурны чинь чилээ аядав уу?
- Аядсан, өвөө.
- Эрдэм номыг энэ тэргүүндээ чуулуулж
Энэ талд эрдмийн их ухаантай
Түмний их заяатай
Төгөл их талдаа алдрын их цуурайтай
Эрдэмт хүмүүн болоорой.
- Талархлаа, өвөө. 
- Өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Өвөө миний баруун мөр, гар чилээрхээд байх юм.
- ...
- Өнөө хатан балчир сонордоорой. Настан хатан.
- За.
- Шарын үйл шидтэй хэдийвч түмэн үрсүүдэд үйлийг цэгцлээд, тан тун зэхдэг нэгэн үйл чамд бий дээ. Энэ тан тунгийн үйлүүдээрээ, үндэс ургаагаар ааглуулаад өнө үйлийг домнуулаад, энэ балчирт үйл зэхээдэх.
- Түшээ: Өөрөө мэдээд юм уу, өвөө?
- Үгүй дээ. Тан тунг нь зэхээд, үйл зэхдэг шүү дээ. Энэ балчир цөсөн эх хавхлаг нь чилээтэй байна. Тиймийн учиг цөсөн эх тайлалтай тунг зэхээд нэг хүртээгээдэхээрэй. Хулгар шарын цөсийг үмхлүүлчихвэл аятай. Хүртэхгүй л байхдаа. Гэхдээ үмхэлчихвэл аятай байна.
Энэ хатан заяатай үрд мөн үйл зэхэхгүй бол болохгүй нь. Саван үйл нь чилээтэй байна, өнө хатан. Савандаа чилээтэй байна. Хатад эмсийн сардаа нэг садраад байдаг шүүс юусан билээ дээ?
- Тийн.

- Түүнийг нь угтах урд өдрөөс нь угтуулаад вансэмбэрүү цэцэгсийг амталж хүртээд шувхартал нь хүртчихвэл, аятай л байдаг юм. Чандманьд ааглуулаад.  Булцуутай буурцагтай сармисаг бий, тийм үү? 

140821 Үргэлжлэл-3

Хар Тэнгэр /Зүрх Хайрханы бэлд/ Үргэлжлэл-3

***
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Ёстой нэг ботгон мэлмийтэй үр байна даа. Эх талд тухалдагсан бол чамаар нэг хатнаа залахсандаа. /... инээв./
Арвин Тэнгэрийн заяа их тэлмэн талд нь өвгөн маньтай их учраад ухаарал арвинтай их өчлийг минь сонордоод “Тэнгэр хэмээх нь арвин өчилтэй, ухаалаг байх юм” гэж шагшрах нь таатай л юм. Гэхдээ миний балчир цагаан зээр, бүсгүй хатан хоёр нутаггүй л гэж өчдөг юм. Их ноён талынх нь Эцэг Тэнгэртэйгээ учрахгүй яав? Мм?
- Харин тийм ээ, өвөө... Хоёр талаасаа завдал нь таарахгүй л байна...
- Учраарай, үр минь.
- Учрана аа, өвөө.
- ... Заяа их замиланд нь Тэнгэрийн Их Зарлигаар талд тухалж, үрсээ энэрнэ хэмээх үйлтэй заларсан Тэнгэрүүд энгэртээ бөөцийлж үйлийг зэхэхдээ гаргуутай байдаг юм. Өвгөн би чамд үйлийг чилээгээд, хүслээр чинь мордуулах үйлэнд мордвол өөрийн их түшиг болсон Тэнгэр нь уурсаж хашдаг учиг сургаалаа л айлдъя, өвөө нь.
- Тунгаалаа, өвөө.
- Уудам их талд сүрлэг баатар эрс нь үйлэнд мордож, өргөө их голомтын ард нь хатан заяа үрсээ энэрч, төрөө хаацайлж манадаг Монгол түмний жаяг байдаг. Тийм үү?
- Тийм ээ, өвөө.
- Ноёнынх нь элэг нь чилээтэй болоо юу?
- Тийм ээ. Шинжилгээ нь тааруухан гараад...
- Ноёнынх нь элэг нь чилээтэй байна шүү.
- Түшээ: Яавал чилээ нь аядах бол, өвөө?
- Эцэг нь байхад би юу өчих вэ дээ.
- За.
- Ёстой нэг оодонгийн тугал дээр мордсон юм шиг оодгонодог ноён шив дээ.
- Тийм ээ...
- Ноёноо бусдаар Тэнгэр лүү бүү морд гээрэй. Өөрийн эх голомтонд заяасан Тэнгэр нь тухалсан учиг бусдаар Тэнгэр учраад тольдохдоо улаач хэмээн Тэнгэрийн үйлийг залж, ташуурдаж магад шүү.
- За, өвөө.
- Ууг нь их учигтай байдаг. Тэнгэр заяат удам их угсгаа үрс нь Тэнгэрийн нэгэн сэтэртэй байдаг. Түүнээ Эцэгтэйгээ учраагүй байхад бусдаар Тэнгэр лүү залрах юм бол түүн Тэнгэрийн их сэтрийг нь улаач хэмээн тольдчихдог.
- За.
- Та үрсүүд мунхаглахдаа улаачаар нь л ухаад байх юм. Угтаа бол Эцгийг нь дээдэлбэл аятай л байдаг юм. Хөх Мөнх Тэнгэрийн Онго Шүтээн энэ л улаач хүмүүний махан бие дээр тамалгаа болон тухлахдаа, ухаан, биеийг нь самуулан эзэмдэн тухлахдаа үрсүүдээ өмнө өмнө замнасан замнал, алсын алсад замнах заяаг нь түшиж морддог жаягтай байдаг. Учигтай шүү, үр минь.
- За, өвөө.
- Харин тэр Тэнгэр дээр залрахдаа өвгөн миний алдрыг өчөөд “Учирлаа, өнө эх тал руу учир” хэмээн мордуулсныг нь заавал өчөөрэй. Миний Тэнгэрийн албыг өчнө.
- За.
- Ай даа нэг ажихад хатан, ай цэрвэсхийж ажихаар чи ч мөн
Тэнгэр ниргэм
Газар цөмлөм ааштай моньд юм даа.
- Гайгүй ээ...
- Урьтаж өчсөн хөхөөний ам хөлдөнө гэдгийг мэдэх үү? Мм? Өчлөө тунан тунгааж байж хүүрнэж байгаарай. Хүмүүн чинь хэдий чинээ өөдөө нэг өчлийг өчиж, хүүрнэж хүчирнэ түүгээрээ л болдог.
- За, өвөө.
- Сэтгэлээ дээдлэн залаад их алсын талд өвгөн маньтай учирч тохойг минь түшиж, амрыг минь тосон учрах учирт талархлаа.
- Талархлаа, өвөө.
- Уудам их тал нутагтаа өвгөн би тухлахдаа үрс та нарынхаа үйлийг сэтгэлчлэн хүртээх гэж арвин сургаалаа айлдан байж, хазгай урууг нь тоочин байж үйлийг өчдөг. Харин миний балчир их албан дээр нь нэгэн аягүй үр байна. Бүсгүй хатан үр...  Өнө балчир хатан ёстой нэг зүсийг ажиж мишээгээд, өгзгийг нь харж муучилдаг моньд байна даа.
- Би ер анзаардаггүй юм байна...
- Хүмүүн чинь хатуу хар бүхнээсээ өөрийгөө хаацайлж байж, давтдаггүй юм шүү дээ. Үүнээ ажихгүй мордоод сүлбүүлснийхээ ард харуусдаг. Гэхдээ миний балчир өнө балчир хатандаа, өвгөн би таван тансаг шившээд мордуулна, үүнийг арвилаад идээ болгоод албаныхандаа хүртээчхээрэй.
- За, өвөө.
- Хараал зүхэлтэний өчил нь хумигдана. Хар цагаан атаатангуудын мэлмий нь хумигдана. Харин миний балчир угтах бээрийг давахгүй сэнтий ахих нь уу даа. Чамд түшмэд их заяа нь үүнийг сонордуулсан л байна даа.
- Тийм ярьж байсан. Би өөрөө хэл амны дараа гээд буцаасан юм.
- Үгүй дээ. Хүмүүн чинь хүчрэнэ гэж босоо байж байж, их үйлэндээ морддог, сэнтий ахина... Хар хэл ам заларна гээд урьтаж өөрийнхөө сэтгэлд сэв залаад яах вэ. Болно оо гээд өөдөө байж хүчирсний зол шүү дээ. Мм?
- За, өвөө.
- Алдар жарнаа өчөөрэй... Үүнээ албаныхаа хүмүүнүүдэд арвилаад хүртээгээрэй. Хатуу хар цагаан өчилтөн, атаа жөтөөг санагалзах хүмүүн, алба үйлэнд нь тээг болж байгаа хүмүүнүүдийг цугаарыг нь өвөө нь цайлчихъя. Ард нь миний балчир сэнтий давшлаад өөдөө нэг босоо болох нь дээ.
- Талархлаа, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол хүүрнэ ээ.
- Манай тэнгэрт одсон ноён аавын хамгийн бага дүүгийн голомтынхон өвдөөд, хавар намар болохоор өвчин ороогоод байх юм. Тэр ямар учиртай юм бол? Эсвэл малыг нь чоно иднэ, эсвэл өөрсдөө өвдөнө...
- Тэнгэр зүсээ хувьсгахдаа зүдэрч байна уу?
- Тийм гэнээ. ...бас үр хүүхэд нь зүдрээд байна гэнэ.
- Өнөө ноён нь хэн гэдэг билээ?... Урагшгүй ноён бус уу?
- Байнга хамт байдаггүй болохоор зангийн нь сайн таниагүй ээ.
- Ай энэ өнөө яр шархандаа базуулчихаа юу?
- Тийм ээ. Нэг бага хүүхэд нь лав тийм.
- Ёстой нөгөө Талаа аргадаж, Лусаа таалахгүй бол болохгүй нь дээ. Энэ балчир үрсүүд нь арван гурвантаа жарны урд их урсгал чандманийн тархинд таван малаа бэлчээж, нүүдэллэн байж буурьшдаг байж. Арван гурвантаа жарны урд залрахдаа, өнөө бүстэй ноён түшиг нь сэрвээ хүзүүгээр нь идээ бээр сагсараад, ай даа мунхаг үрсүүд юм даа, урсгал чандманьд буртгаа гээж Уулс, Лусыг хилэгнүүлээд, Хайрхад Их Савдагтай өнөөх дэндүү өнөө юу гэдэгсэн билээ... Энэ их хатуу үйлтэй балчрууд байна.
- За, өвөө. Ирэхээр нь учруулах уу, өвөө?
- Зал аа, зал. Ай даа, уул хангайгаа аргадаж, нутаг усаа аргадаж, Лус Савдагаа аргадахгүй бол голомтоос нь өгсүүлээд л хэзээ ч өндийж хүчрэхгүй, хатуу л байна шүү.
- За ойлголоо. Дамжуулж өчье өө...
- Яр шархандаа, бэтгэндээ базуулаад ай даа таагүй байна шүү. Бололтойсон бол өвгөн би давшилж мордоод
Талыг нь аргадаад
Галыг нь мандаагаад
Үрсийг нь чилээгүй болгоод
Таван малыг нь аргадаж
Талд нь нэг таалуулаад нэг баясуулахсандаа.
- Ухлаа, өвөө.
- Ноён нь сүүхээгүй юм аа. Ай даа, баатар хүний хийморь алга. Өнөөх цэр буртагтай холилдоод, хаа ч юм дээ. Ээ дээ нэг унхиагүй юм даа... За яахав, голомтонд минь залрана гэвэл залаарай.
- Ухлаа, өвөө. Гурван балчраа учруулъя аа, өвөө.
- За миний үр мутраа тос. Өвөө нь бурам таалуулъя.
Энэ бурам шигээ ахуй замнал чинь амтлаг байг
Арвин хүсэл чинь өөдөө байг
Эх голомт чинь амгалан байг
Их үрс чинь баясалтай байг
Эцгээс заяасан алдраа өндийлгөж
Энэ л удам түмэндээ түшиг болж яваарай. Амтлаад хүртээрэй.
- Талархлаа, өвөө.

- Амгалан морилж байна уу, өвөө? /Том балчир нь/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Их тамирдангуй байна. Баруун бөөр нь чилээтэй байна. Энэ балчрын гишгэдэл, мутар нь үтэр бээрдэг үү?
- Тийм ээ.
- Өнө балчрыг хундан цагаан хонины бүхэл ясан, түүний борогхон шөлөнд залахгүй бол тамир арвинтай, гишгэдэл, мутар нь үргэлжид халуун их зун байсан ч бээрч байдаг, тийм үү?
- Тийм ээ.
- Борогхон шөлөнд энэ биеэр нь битүү нөмрийг залж байгаад сэвшээнд сэвтүүлэхгүйхэн шиг нэг залмаар байна. Өнөө хундан цагаан хонины бүтэн ясыг нь хужиргүй даргилуулаад, борогхон шөлөнд нь тэргүүнээс нь угсуулаад гишгэдэл хүртэл нь битүүлээд, өнөө уур үйлэнд нь сэвшээ таалуулахгүйхан шиг битүүлээд нойрсуулаадахаарай. Зүдэргээ арвинтай байна шүү.
- За, өвөө. Хэдэн од вэ, өвөө?
- Нэгэнтээ л болно. Баруун бөөрөндөө ужигтай байна... Үүн нь их шимтэй, зүдэргээг нь аядуулна. Энэ мутар, гишгэдлийнх нь эргэх цусан хэлхээг нь хүртэл түргэсгээд өгдөг юм.
- За ухлаа, өвөө.
- Идэр хүйтэн жавар залрахад гишгэдэл нь өсгий ташим хагачин бээрээд, мутар нь хүртэл бас бээрээд л тухгүй л байдаг юм байна. Ахарт нь аядуулаарай.
- За, өвөө.
- За амтлаад хүртээрэй, үр минь.
- Талархлаа, өвөө.
- Өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Хүүгийнх нь өвдөг нь бэртээд, ерөөсөө эдгэхгүй байгаа юм.
- Ямагтаа шөлөн үйлэндээ заларчхаад, өнө чилээг энэ хоёр мутраа гал төөнүүлж, халуу төөнүүлж... Эх нь сонордоорой?... үүндээ хулгар шарын тосыг сайтар мутартаа халааж байж, халуу дүүгтэл нь тойглоодохоорой...
- Тунгаалаа, өвөө.
- Гэмгүй. Учиг нь гишгэдэл, мутар нь янгинуу байдаг, шөрмөсөн үйл нь татлаатай, эргэх цусан гүйдэл нь хатингаршаад байна шүү.
- Ухлаа, өвөө.
- За өчил чилэв үү?
- Чиллээ, өвөө.

- Амгалан байна уу? /Дунд охин/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Гүнцгээ хумьж байгаарай. Хатан хүмүүн чинь гүнцгэндээ жолоогүй мордоод байвал даамангаараа давж хүчрэхээ болино шүү дээ. Ухав уу?
- За.
- Хацар гоо төрхтэй байж байж баатар эрсийг сөхрүүлдэг юм шүү. Ингээд л зоргоороо зоолоод байвал даамангаа давахгүй, баатар эрс сөхрөх нь байтугай амьтан хүмүүс эмээчих нь шүү.
- Түшээ: Яаж базалж зоог нь багасгах уу, өвөө?
- Энэ ходоод нь цадаад байдаг, сэтгэл нь цаддаггүй, ажиж байж сэтгэл нь ханадаг. Энэ биенд чинь хүртэл чилээ хумиулдаг юм шүү дээ. Айн? Хацар гоо хатан минь ахар дээрээ энэ зоогоо татахгүй бол болохгүй шүү. Үдшийн наран гудайгаад, харуй бүрийгээр махан шүүсэн гүнцэг бүү таалж бай.
- За, өвөө.
- За нэг самсаан доороо хагархай, эрүүн доороо тагштай л байгаад байх юм бол болохгүй шүү. Айн?
- Ойлгосон.
- Хацар гоо төрхөө, хатан үрсийн зүс гоо төрхтэй эжийгээ аж. Энэ биендээ цэгцрээд хумихгүй бол ингээд мордоод байвал хатуу шүү, үр минь. Айн? Эх нь сонордоорой.
- За, өвөө.
- Өнө балчрын эх тэргүүн зулай үйлтэй буртгийг нь өөрийн өнөө буртаг “шээс” тийм үү?
- Тийм ээ.
- Үүгээрээ бээрэнтээ гурвантаа шавшиж байгаарай. Ходоодон их нь гүнцгээ дааж хүчрэхгүй дээ чилээгээд энэ буртаг арвин гадагшилж байна шүү. Гүнцгийг нь хумь... Энэ чинь наадаан биш шүү, үр минь. Та үрсүүд зоргоор нь таалуулаад, алсад нь арвин чилээг нь энэ гүнцгээр нь хор болгоод таалуулаад байна гэж ажаарай. Адагт нь зүдрэнэ шүү.
- Ухлаа, өвөө.
- Долоонтоо од шүүсэн гүнцэг бүү чилээ. Үдшийн бүрий шүүсэн гүнцэг бүү таалж бай. Энэ ходоодоо амсхийлгэж бай. Нэг бээр давшлах юм бол аандаа зүгширнэ. Тэгээд мэхийж бай.
- Түшээ: Мэхийж бай гэж юунд мэхийх вэ, өвөө?
- Эх голомтныхоо хойморь өөд залаад үзэсгэлэн гоо төрхөө даллаад мэхийж болно шүү дээ. Ухав уу? Яагаад мигшээд байгаа юм? /Энэ үеэр ойр хавьд нь сонордож байсан зарим хамаатан нь шоочилж инээсэн тул.../
- Ээж нь: Яагаад уйлсан, миний охин?
- Та нар хүүхэд шоглоод, юундаа нааддаг юм? Алив тэр наадаад байсан балчир залраадах. Өвөө нь ташуур хүртээе.
- Түшээ: Аль балчир вэ, өвөө?
- Өнөө тэр толгой үрийг залар гээ... Үрийг минь шогчлоод, чи ийм мунхаг байхаар бусдаар нь яах юм?
- Өршөөгөөрэй, өвөө.
- Мунхаг байж болно, муухай цагаан мордож болно. Энэ нялхасдаа чи буурьтай ажигдах учиг түүний урьтаад чи үеийн анд шигээ шогчлоод, яасан мунхаг юм? Энэ үр сэтгэлдээ гундтал нь шаналж байна. Та нар юунд нь нааддаг юм? ... /Хувцсыг нь тайлуулж байгаад ар нуруунд нь гурвантаа ташуур залав./
Чи ийм мунхаг байхад бусдаар нь яах юм? Хүнд, хүмүүнд чинь жаргал зовлон, энэ биенд чилээ, энэ бол хэнд ч байдаг. Өөрийнхөө үрийг цэгцэлж хүчрэхгүй байж, бусдаарын үрд хошуу нэмнэ гэнээ, чи.
- Өршөөгөөрэй, өвөө.
- За хатан үр минь, залар. Эх сэтгэлдээ юундаа шаналдаг юм? Та үрсүүд юунд нь нааддаг юм?
- Өршөөгөөрэй, өвөө.
- Гүнцгээ миний балчир, энэ биендээ таалахаараа хамаагүй арвиныг бүү таалаарай. Ухав уу? Хацар гоо төрх нь таагүй болох нь байна шүү, үр минь. Айн? За бүү мэгш. Эрдэм номондоо шимтэж байвал аятай байна. Эх талын зугаагаар бүү наадаж бай. Эрдмийг шимт, үр минь. Айн?
- За, ойлголоо.
- Номон судрыг онгичин байж, ухааныг цээжнээ хумьж байж хүмүүн чинь чадалтай байдаг юм. Арагш нь, хойш нь хойрголж залаад, эрдмээ шимтэхгүй мунгинаж мордоод байвал алсдаа чамд түмний шившиг болно шүү. Энийг ухаарай. Эрдмийг сайтар шимтээрэй, үр минь.
- Талархлаа.
- Эвий дээ, эвий. Өнөөгөөс арагш миний балчир, энэ биендээ эзэн нь байж, эх хацар гоо төрхөндөө сэтгэлээ чилээвэл аятай нэг хацар гоо хатан болно оо, үр минь. Энэ мунхаглаад шоочлоод байгаа үрсүүдийг өвөөдөө залаарай. Өвөө нь ташуур залаад өгнө...
Түшээ үр минь чи нэг ташуурыг нэг амтлах гээд л хорхойсоод байна уу?
- Түшээ: Үгүй үгүй, өвөө.
- За үрсүүд нь чилэв үү?
- Түшээ: Одоо балчир нь байна, өвөө?
***
- Аятай амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Үйл бүхэн чинь хүртээд
Үйлс бүхэн чинь түшээд
Аятай нэг өндийхөд
Баясалтай нэг мордоход
Тэр сүрлэг өндөр өөдөөс энэ уруугаа ажихад
Эргээд гишгэсэн мөрөө ажиж байвал аятай байдаг юм шүү.
- Ухлаа, өвөө.
- Хөлс хүчээ баран байж бэлнээс нь орой өөд мацахад, эргээд ажихад эх бэл нь ямар аягтай мордов хэмээх хүмүүн өөртөө ухааныг залах учигтай байдаг.
Үйл хүртлээ гээд
Тэнгэр арвин тэтгэлээ гээд
Хамаа намаагүй бүү оодроорой.
Харыг нь цайлж байж Тэнгэр баганадахдаа
Их заяат үр минь чи их үйлийн араас сэтгэлээ чилээхдээ хумхийн тоос шиг
Бодлын хараараа
Шунагийн сэтгэл
Мунхгийн ухаанаараа нясчдаг юм шүү.
- За, өвөө.
- Өвгөн би үүнийг өчье. Үйл болгон чинь хүслээр чинь хүртэнэ ээ. Ээ дээ, харин үйл нь баясалтай хормойдуулаад цэцэглэхийн ард тэр үйлийг тогтоох ухаан нь, арынх нь хана хэрэм мэт нь үйл нь байдгийг сайтар ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Өвөө, балчрынх нь баруун мутар хугарчхаад олон өдөр боллоо. Ерөөсөө эдгэж өгөхгүй юм. Миний ер нь баруун талын эд эрхтнүүд өвдөөд байх юм. Ямар учир байна? ... Дандаа баруун талаараа ...
- Байна аа. Энэ биений чилээ баруунтаа их зүглэгээр чилээж байгаа бол хүмүүний ухаан их, бага тархи нь гэж бий, тийм үү?
- Тийм ээ.
- Дээдлэх их ухаанд нь чиний их тархи, бага тархи хоёр энэ биений заадалт их судсан хэлхээ, арвинтай гүйдэллэх эх их талынх нь үйл хамуулсан байна.
Нэг ийм үйл бий. Баруун, зүүн хэмээвч хүмүүн чилээхдээ баруун бөөр нь, зүүн гишгэдэл гэж өрөөлдөж чилээдэг. Харин чиний баруунаа даган байж чилээж байгаа учиг нь эх тэргүүн нугаснаа үйл зэхэхгүй бол болохгүй нь. Их шилээ, үүндээ. Чи мэднэ дээ. Хундан цагаан хонины эх тархийг нь халуун бүлээнээр нь үүнд /ар шилэн дээрээ/ нь залаад, хөрсөндөх арьсаар нь хөхчүүлээд залбал аятай л байна. Үүнээ даргилуулахгүй. Та нар шүүс хүртдэг дээ?
- Тийм.
- Түүнийх нь тэргүүнийх нь гадна өнөө шилэн талынх нь хөрсийг нь аваад, үүнийх нь дотор эх тархи нь бий шүү дээ. Түүнээ зулаад, ард нь залаад хөхчүүлээд, ингээд битүүлчих ээ. Нугасанд чинь ингэж дарах үйл чилээгээд байна. Гэхдээ зүүнтээ давуулаарай.
- Түшээ: Хонины тархийг нь халуунаар нь гаргаад, толгойных нь арьсны дагзны хэсгийг өвчиж аваад, түүнийхээ дотор талд нь тархиа зулаад, өөрийнхөө ар шилний зүүн талыг нь давуулаад арьстай тархиа тавиад битүүлээд боо.
- Хэр удаан боох вэ?
- За нэг одыг чилээчхэд гэмгүй. Тархи нь халуун бүлээнээрээ бүр их аятай байдаг юм. Гэхдээ даргилуулахгүй шүү. Үүнийг битүүлэн залаад, зунгаг мэт залчихна... Тэгээд гэмгүй ээ.
- Ухлаа, өвөө. Өвөө, ясыг яавал хурдан эдгээдэг юм бэ?
- Ай даа, үүнд их учигтай. Хатуу сархад жүнзэнд залаад... тогооны хөө гэж байдаг даа?
- Тийм ээ.
- Хөөг залаад хорин нэгэн од хүртдэг дом байдаг, ясанд. Угтаа гагнагдахдаа хар судал болж залж гагнагдана. Учиг нь хөөгөөр залдаг учиг. Өвгөд бид нь эртлэн залахдаа чиг залаад, тогооныхоо хөөг л охиндоо хөвүүлээд л хүртдэг байлаа. Нэг л жүнз шүү дээ, ахар шүү. Хүртчих ээ. Гэхдээ эх биендээ гүнцэг таалахгүй, энэ биеэ өлөн байхад нь хүрт. Хор болохгүй. Үүнийг хүртээд их тогооны хөө хэмээгч нь эдгэж манахдаа гагнагдана, судал мэт харыг зална.
                Алин эсвэл хулгар шарын элэг зал. Элгийг хорин нэгэнтээ хэрчиж тасчаад, халуун даргилам унданд ахархаан дүрлэн борлоод л залгиад л бай. Чилээн янгинаа нь аядаад, бас үтэр гагнагдаад аяддаг юм... Өнөө хулгар шарын элэг ахар шүү дээ. Хорин нэгэнтээ зүсэм болоход хатуу байдаг учиг хулгар шарын элгийг арвиныг залбал бүр аятай.
- За ухлаа, өвөө. Энэ гарнаас болж үйл зэхэхэд хэцүү байна аа.
- Нарийн савхан яс нь цуурсан байна. Ургамлын үндэс алтан гагнуур бол их аятай байдаг юм даа.
- Алтан гагнуурын ханд гэрт байгаа, тэрийг хүртэнэ ээ.
- За орчин цагийнх нь учгийг өвөө нь яаж ухах вэ. Ургаагаар нь, ингээд бэрзрүүтэй мэт ийм бор боргоцог байдаг. Алтан гагнуур хэмээх түүнийг нь хүртвэл аятай. Талаар хоршоогоор арвин бий дээ.
- За, өвөө.
- За, үйлээ чилээв үү?
- За чиллээ.
- За, өвөө нь мордъё. Тэнгэрийн үйл мөчдөө байдаг юм. Залрах тов нь мөчиндөө багтахгүй бол хатуу байдаг юм даа... Хур нь залрах нь байна.
- Өвөө, балчрууд нь юм барих гэсэн юм, одоохон. Өвөө бас нэг өчил байна.
- За.
- Өвөө би сарандаа зоосны үйлээ хийж байгаа. Гэхдээ ер нь саранд өргөл өргөдөг юм уу?
- Өргөлгүй яахав. Адил шүү дээ.
- Нартайгаа адилхан уу?
- Ээ дээ.
- Өвөө, шинийн арван таванд аягандаа сүү хийж, сарандаа тавиад өглөө нь хүртэж байгаа, зөв үү?
- Ай даа, аятай. Эх овоондоо үрсүүд та нар, идэр балчир үрсүүд та нар цугаар идээгээ залаад, мэхийгээд мордоорой.
- Түрүүн унтаж байсан бага балчир ирээд байна.
- Ай. ...Хацар гоо төрхтэй хатан үр.
- Өвөө, үе үе хамраас нь цус гараад байгаа яах вэ?
- Эх самсаанаас нь шүүс залраад байвал ажиж байгаад арвин бол эхийнх нь сангаснаас хярваслаад үнэртүүлчхээрэй...
- За, ойлголоо.
- ... За талархлаа, үрсүүдэд. Үрсийн минь баясал болсон их удамт үрсүүд, та үрсүүд
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан
Үйл бүхэн нь нар мэт мандаж
Үйлс бүхэн нь цэцэгс мэт өндийгөөд
Баясал бүхэн нь бялхаж байж
Жаргал бүхэндээ халгиж яваарай, үрсүүд минь.
- Талархлаа, өвөө.
- Эх голомтын чинь гал голомт нь Тэнгэр өөд галын зүч нь дүрэлзэж байж
Тооноор тусах нар нь нар мэт өргөө гэрийг чинь гэгээрүүлж байг
Үрс балчрууд нь баясал арвинтай, тулгаа тойрч наадаж байг
Үрсийн зэхсэн алба, үйл болгон сэтгэлд хүртэл нь, ханатал нь хүртэх болтугай, үрсүүд минь.
- Хурай ...
- За үрсүүд минь
Баярын дээдийг бялхуулан байх од, Тэнгэрийн заяагаар түшүүлэн байх өвгөд бидэн нь тухлан байж үрс та нартаа учран, хээрийн их сэвшээнд тухлан байж үрсүүдтэйгээ тухлахад өвгөн би баясалтай байлаа. Үрсүүддээ талархлаа.
- Талархлаа, өвөөдөө.
- За өвгөн би мордъё.
 Үйл бүхэн нь хүртлээ гээд тэнгэр хүртэл нараа мишээлгэж байна
Үйлс бүхнийг цэцэглүүллээ гээд үрсүүд та нарыг хангай түшиж байна.
Сэтгэлийн дээд болсон миний үрсүүд Их Хайрханы эзэд, Хайрхан овоондоо мэхийгээд мордоцгоогоорой.
- За ухлаа, өвөө.
- Өнө талаас мордохдоо хүлэгт их шандсынхаа дөрвөн туурайнд нь далай хүртээгээд, алсын замдаа мордоцгоогоорой.
- За, өвөө.
- За өвгөн би мордоход миний үрсүүд, шуранхай хадаацгаа.
- За. /Дуу дуулцгаав./... Аятай амгалан мордоорой, өвөө...

Thursday, March 10, 2016

140821 Үргэлжлэл-2

Хар Тэнгэр /Зүрх Хайрханы бэлд/ Үргэлжлэл-2

- Амгалан морилж байна уу, өвөө? 
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- За үр минь, үйл бүхэн нь баясалтай, түмэн олон түшигтэй, таатай л нэг тухалж байна уу?
- Таатай байна аа.
- Хангай уулын чимэг болсон, Хайрхан талын хүчтэй үйл болсон тэр юу вэ? Мэдэх үү?
- Түшээ: Дахиад хэл дээ, өвөө.
- Хангай талаараа сүр бараагаа ажуулаад, Хайрхан талын чимэг болсон тэр юу вэ? Мм?
- Эр хүн юм болов уу?
- За чи дээ.
- Ухлаа, өвөө.
- Яасан мунхаг юм.
Өөртөө эзэн нь бай
Өчилдөө үнэнч бай
Ухаанаа цэлмүүлж бай.
Их талд сүрлэг болсон
Энэ голомтонд түшиг болсон
Хайрхад их сүр барааны
Хангай талын эзэн нь болсон мэтээр энэ үрсүүдэд чи түшиг болох учигтай.
Би чамд өчиж байсан. Эжийн хайрыг ивэлгэж хүртээд өтөл боллоо, чи. Шанаан дах сангас чинь хүртэл буурал санчигаар мялааж л байна.
Уудам хорвоо хотолдоо, угсгаа заяа голомтондоо Эзэн хэмээх баатар
Энэ заяат үрсүүддээ Эцэг нь хэмээх түшиг болох учигтай.
Хормой хотлоо өшигчөөд л хол давж хүчрэхгүй, өнөөх
Ахуй их замналдаа Хаан мэт
Эх голомтын Эзэн мэт
Өөдөө бай гэж би чамд өчдөг. Ухаж байна уу даа?
- Ухаж байна аа, өвөө.
- Хатан заяагаа түшиг заллаа ч, хамаг үйлэндээ мордож, цэгцэлдэг гэж өчил бамбайгаар үр чамайг дэндүү дарлаад байна шүү. Мм?
- Тунгаалаа, өвөө.
- Чамайг би өчиж байсан. Чиний миний хэмээх алагчлах удамт үрсүүд үгүй шүү. Ухаж байна уу даа?
- Ухаж байна аа, өвөө.
- Өнөө энэ үрсүүд үр чиний өмөг түшиг, өчил сургаалаар
Эх голомтын хийморь болсон үр чиний нөмөр нөөлгөөр
Бие биендээ түшигтэй
Бие биендээ энэрэлтэй
Эцэг нь мэт өчих сургаалыг чинь сонордож байгаа.
Энгийн их үйлтэй
Эцэг эх хөрстэй
Хүний их заяатай
Хүрмэн талын баатар эр чи босоо байж
Голомтондоо Ноён нуруу шиг
Үрсдээ Эцэг шиг
Өнө удамдаа Тэргүүн шиг яваарай.
- Тунгаалаа, өвөө.
- Аагим талыг нь ахар гэж бүү чамлаарай, арвин Хайрхадыг нь үзэсгэлэн гоо бус гэж бүү зүхээрэй. Бүстэй хийморьт үр чинь өвгөн маньтай учраад, сэтгэл нь тэнэгэр, үйлс нь баясалтай л байна. 
- Тийм ээ, өвөө. Их баясалтай, ажил төрөл нь сайн байгаа. Танд талархаж байгаа.
- Хэнхдэг цээжийг нь базаж бачууруулдаг чилээ, энэ намрын адаг бээрний хорин тавантаа ахин үйлээ чилээгээрэй. Өнөөх хээрийн үйлийг хоёр балчир зэхсэн, тийм үү?
- Тийм ээ.
- Ахин намрын адаг бээрний хорин тавантаа хоёул ахин залаарай.
- Тунгаалаа, өвөө.
- Өвөг эх дээдсээс улбаатай үйл бүхнийг дээдлэхдээ миний балчир сиймхий самбай, сэтэрхий тагшийг нь бүү чамлаж яваарай. Ухаж байна уу?
- Ухаж байна аа.
- Өнөө жаранд бол үрсүүд та нар морин их жарны хүлгийн зоон дээрээс бууж мордож хүчрэхгүй их үйлтэй байгаа. Угтах их жаран хонин их жаран хишиг буяныг тогтоож, буянт үйлийг дээдэлдэг их хонин жаранд хаврын эх тосох бээрэнд үйл тосох гээд байна шүү.
- Ямар үйл тосох гээд байгаа юм бол?
- За өвгөн би ч өчих нь ээ, нэгэн баялаг үйл юм уу даа. Угтах хонин жаран нь баялгийг хурах, хишгийг хүртээх жаран учиг морин жарандаа хүлгээсээ цуцалгүй зоондоо давшилж хүчрэхийн бол хонин жарандаа хаврыг нь тосуулаад нэг баялаг тосох нь байна шүү. Тэр үед чи намайг гайхширна биз. Тайлж хүчрэх нь үү?
- Тунгаахгүй байна аа.
- Та үрсүүдийн чуулж, хүртэж  ам амаа урцалдуулан хүүрнээд, арвин хишгийг хүртэхсэн гээд тал тал руу, зүглэг зүглэг рүү морддог үйл чинь юу юм? Хүртэх юм уу, үр чи? Энэ үйлийг л их сэтгэлдээ тээх юм даа.
- Холын орон луу явна гээд байгаа тэр юм болов уу?
- Ай, энэ Халх төвд залрах хишгийг өчөөд байхад... Өргөө.
- Байр уу?
- Ай даа.
- Харин тийм бодол байгаа. Төрөөс зээл авч байр авдаг юм уу гэсэн бодол байгаа. Тэр үйл болох болов уу?
- Харин чамайг тосох уу гээд өчөөд байгаа юм бус уу?
- Тосъё оо. Харин таниас асуух санаатай бодож байсан юм.
- Ай, Өвгөн мань хүүрнэж хүчрэхгүй өнөөхийг нь.
- Өвөө бас нэг өчил байна. ... ойрхон газар байх юм тэрийг хөөцөлдвөл ...
- Юу юу гээд өчөөд байна аа?
- Түшээ: Өөрийнх нь өргөөний цаашаа ойрхон модтой зуслангийн газар байгаа гэнээ. Тэрийг ...
- Санаа чинь тэнгэр шиг, сачий чинь хайрхадаас өндийхгүй байна шүү дээ.
- Тэгээд харин зээлээр авдаг юм уу гэж яриад байгаа юм...
- Ямагтаа хонь жаран угтуулаад хавар нь яргуй хагдарч талд өндийх цагт нь чамд хүслээр чинь үйл тосох уу гээд өчөөд байна.
- Тосъё оо, өвөө.
- Та үрсүүдийн өчөөд байгаа өнөө хулганаад... толгойгийг чинь өвөө нь ухахгүй нь ээ.
- Тосъё оо, өвөө.
- За ямагтаа баатар эрээ ээрэм тал руу авч мордоод өнөө галан их үйлэн дээгүүрээ хоёул бие сэтгэл, чилээ буртгаа үргээн байж дэгдээрэй.
- Тунгаалаа, өвөө.
- Жарны үйлийг жаранд нь өчдөг учигтай ч тосох жарны үйлийг өвгөн би урьтаж таниуллаа.
- Талархлаа, өвөө
- Энэ үйлийг цэгцэлсэн юм байна, их хишгийг хурайлдана гэдэг юм байна. Угтах их хонин жаранд үйлийг чинь тосуулъя даа. 
- Талархлаа, өвөө.
- Өвгөн маньд чи Тэнгэрийн үйлийг дээдлээд хундан цагаан хонин жарныг тосуулах үйлээ хүртэе гэвэл гүзээтэй шар тосыг ахрыг залаадахаарай. Би үүнээр нь зулыг мандааж, тухлах тоолондоо хүслээр чинь үйлийг чинь хүртээе. Болох уу?
- Тэгье ээ, өвөө. Тэгэлгүй яах вэ.
- Шагайн чинээг зална уу, атгын чинээг зална уу, хүслээрээ л бол.
- Тунгаалаа, өвөө.
- Өө, эжийдээ өчөөрэй, умартах нь байна өвөө нь. Зуун наймантаа зулын голыг эрчлээд залаарай гэж өчөөрэй. Өвгөн мань нь түүгээр үйл чилээе. Тосыг нь энэ бүстэй үр, голыг нь эжий нь. Эжийдээ өчөөрэй.
- За, өвөө. Өчье ээ.
- Тэгж хүчирвэл хүсэл зоргоор чинь жаранг тосуулан, үүнээр нь зулыг мандаагаад хүслээр чинь болгоё доо.
- Талархлаа, өвөө.
- Энэ биеэ сайтар тойглож байгаарай.
- За.
- За өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Өчил алга аа. Та өөрөө миний өчлийг түрүүлээд хэлчихлээ. Миний бие жаахан чилээрхээд байгаа. Тэгээд хар үнэгний махаа идээд, эм тангаа ууж байтал гайгүй болох байх аа. Бас хамрын нэг, одоо цагаар бол харшил гэдэг хамар нус гоожиж, битүүрээд, нүд загатнаад байдаг тийм юмтай болчихлоо.
- Харшаан хэмээх чилээ арвинтай болж, талын үрсүүд. Хамгийн их аядуулдаг үйл бол ахархан хатуу сархданд гангыг арван гурвантаа чимхлэн аагшуулаад, үүнээ наран тусгал залахгүйгээр харанхуй талд аагшуулж байгаад яр, шар, хатиг, өнөө харшаанд шидтэй дээ.
Эх самсаа нь чилээдэг бол үүнээ сорчилж буртгаа гээ.
Эх тэргүүн, энэ биеэр нь арвинтай их бээр сугсардаг бол гаргуутай гээнэ дээ. 
- Хэдэн од ааглуулах вэ?
- Удаантаа бол аятай байдаг юм. Хатуу их сархданд гангыг хорин нэгэнтээ чимхийг ахархан сархданд ааглуулж, өнөө харанхуй талд залж байгаад хэдийд ч өндийлгөсөн болно, хэдэн жаран ч чилээсэн болно. Сархадны ааг нь үгүй болоод, ганга сархадны үйл нь нэвчихээрээ том болдог юм.
Хэрэв энэ биенд сугсарч хүчрэхгүй хоёр хохьмойтой хатиг залдаг, тийм үү?
- Тийм.
- Үүндээ үүн сархдыг нь битүүлж залаад, ганганаас нь чимхэлж үүнээ залаад, хөхчүүлээд залахад ахиж чилээхгүй. Арвинтай зална шүү, хармаар залдаг шүү, үрсүүд. Гангаа арвин чимхлээд, хорин нэгэнтээ чимхлээд үүнээ арвин жаран залаад л бай, хэдийд ч болно.
- Тунгаалаа, өвөө.
- Энэ амлах үйлэнд нь хүртэл хомхой хэмээх үйлэнд хүртэл дэмтэй байдаг юм шүү.
- Ер нь бол уухгүй, зөвхөн гадуур нь хэрэглэх үү?
- Ммм. Харин самсааны уг нь буртаг бээртэй бол сороод л. Үүнийг ухаарахад та үрсүүдэд алсдаа тустай.
- Тунгаалаа, өвөө.
- Миний балчир, хатнаа яаж нэг ухаан зална даа. Мм?
- Мэдэхгүй ээ, өвөө. Яадаг юм байгаа юм ... Зөнгөөр нь орхичихдог юм.
- Өтөл болсны адагт үрсүүд, та үрсүүдэд цусан хэлхээт удам угсгаа л түшиг болно. Мунхаг заяа түшиг болсон хатад нь энэрч хүчрэхгүй зүдрээдэг юм даа. Идэр байхдаа үүнийхээ ааганд л болно хэмээх морддог ч өтлийнхөө ард горыг нь хүртдэг юм даа. Энэ л хатуу. Өнөө чи өөрийнхөө өчлөөр эжийгийн чинь дээдэлж хүчрэхгүй байхад, чамайг яаж дээдлэх вэ дээ. Гэхдээ л чимх чимхээр ухаан залж, хатнаа хүүрнэж байгаарай.
- Тунгаалаа, өвөө.
- Эжий эх заяа, үрс их балчрууд, өөрийн эх төрсөн удам угсгаагаа голомтондоо залж бай. Дэргэж мордоод, алсарч мордоод ч алсдаа миний балчирт хэн ч чамайг тоохгүй болно шүү.
- Манай гэрт хорхой байдаг юм. Унтахаар хаздаг. Тэгээд тэрнээс айгаад ээж хонохоо байчхаад байгаа юм. Манай ойр орчмынхон бүгд тийм хорхойтой. Бясаа гэдэг юм. Шөнө унтахаар гарч ирдэг... Хүүхдүүдийг минь бас хазаад байгаа юм...
- За тэрийг чинь өвөө нь ажихгүй л юм байна. Мэдэхгүй юм аа. 
Нойрсохдоо бус аа. Энэ цусан хэлхээт удамт үрсүүдээ халуун бүлээрээ чуулж, наадацгааж бай. Хэдий чинээ чи удам угсгаагаа хатантайгаа эвсүүлээд, учруулаад байна алсдаа чамд шимтэй. Удам чинь чамд залрахгүй, хатан чинь чамд эр бяраар мордоод байх юм бол алсдаа удам чинь чуулахаа болино. Хатан чинь ч хүртэл өнөө сэрвээн дээр чинь зална даа. Ухаж байна уу?
- Ухаж байна аа, өвөө.
- Тэр жишгээр чиний хатан ямар ааш аягтай байна, чиний үрсүүд эжийгээ дагаад цугаар адил. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр чи санаж бодож, зүтгээд хэцүү шүү дээ. Хамгийн илүү давшлах үйл бол цугаар эвсэх нэгэн ахан дүүс гэдгээ ажуулаад, өөрийн үрсдээ хүртэл удмаа таниулж, эх толгой үрээ ажуулж бай.
- Би хүүдээ хэлдэг юм аа. Хүү одоо ухаан суугаад, том болсон. Одоо ойлгож л байна.
- Тэр үрсүүд чамайг дээдлэхгүй, харин чи өөрийнхөө удмын их үрсүүддээ дээдлүүлэх мэт голомтондоо залаад, ядахнаа араас залгах үрсүүдээ хүртэл таниулж байгаарай.
- За өвөө.
- Эх голомтонд нь заларлаа хэдийвч алс алсаас заларсан өнөө гуйранчин, гуйлгачин заларч буй мэт ааш аяг ажуулаад, тагш ундаа хүртэл чамлан байж хүртээгээд байвал чамайг гэх хэн байх вэ дээ. Энийг сайтар ухаарай.
- Ухаж байна аа, өвөө.
- Түмэнтэйгээ, олонтойгоо, ахан дүүстэйгээ эвсэж, нэгдэж мордож хүчирдэг бол та үрсүүд хаа ч гундахгүй. Өвгөн би учиг нь нэг л үйлийг үргэлж өчиж явдаг.
Би гээд мордоод байвал замыг жим болгоно
Бид гэж мордож хүчирвэл жимийг зам болтол нь зүтгэлээ ажуулж хүчирнэ. Энэ учигтай үйл шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Арвин Тэнгэрийн буян байна, ачлалт их ахан дүүс нь байна, хэдий тэнгэрт мордсон ч чамайг түших Тэнгэрийн үрсүүд ч байна. Хал болсон ухаандаа хатад заяагаа хашуулаад, хад ургаа мэт өмнөө залчаад ард нь өөрөө тарвалзаад, жаргалыг амтална гэвэл хатуу шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Удам түмнээ таниулаад, өөрийнх их цусан хэлхээт үрсүүддээ. Би та нарыг найрс гэж өчөөгүй ээ. Бие биендээ энэрэлтэй түшигтэй, энэ бие биендээ нэгэн эхийн үрсүүд гэдгээ ажуулаад байвал чиний үрсүүд түүн лугаа үйлийг ажаад ухаан залах учигтай. Алсдаа үрсүүд чинь яг л өнөө хатан эжий шигээ аашийг ажуулах гээд байна шүү. Ялангуяа хатад үрсүүд чинь. Мм? Энийг ухаарай?
- Тийм ээ, өвөө. Тийм юм ажигдаж байгаа. Би хааяа хэлдэг юм.
- Чи өчөөд өчөөд өчил чинь үнэ хүрэхээ больж дээ. Мм? Биетээр, мэлмийд нь таниул. Энэ чинь чиний алсын замнал, өтөл болтлоо өнө хорвоод замнах замналд чинь ухаан юм шүү дээ. Ар араас залрах нялхас балчрууд нь хүртэл эмэг эхээ дээдэлж, ахан дээдсээ, эгч балчруудаа дээдлээд, хайрыг нь халгиулаад, сэтгэлээрээ түшиж явбал өөрт нь л баясалтай л даа. Үүнийг л ухаарай. 
- Тунгаалаа, өвөө.
- Чамд би үйлийг сэлгээд мордуулдаг. Үйл бүхэн чинь хүртээд баясах хэдийвч
Сэтгэлдээ жаргалгүй хүмүүнд түмэн баялаг байгаад яадаг юм
Түмэн зоос хормойдуулаад яах юм.
Хүн чинь сэтгэлээрээ л сайн сайхан жаргалыг билэгшээж явбал тэр баялаг чинь хаа залардаг юм. Энийг сайтар ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- Сэтгэлийн нарыг бол хүмүүнүүд мандаахдаа үргэлжид хийморьлог байдаг. Сэтгэлдээ наргүй хүмүүн харин гундуу байдаг.
Байгаль эх хангай, талдаа мордохдоо миний балчир өөрийн их баатар эрийнхээ алдар, үрсүүдээ л урьтаад өчих юм даа чи, өргөл одуулахдаа. Эжийгээ, ахан дүүсээ, энэ л заяа хамсуулаад, толгой үр байна даа даатгаж бай. Хар амиа хоохойлоод хол мордохгүй шүү. Би өргөлийг чинь сонордоно шүү.
- За өвөө. Тэгье ээ. Би ер нь мэдэхгүй байсан юм байна.
- Тэгээд чи толгой үр нь учиг ганцаар замнах хар биеэ даатгаад, хар амиа хоохойлоод л үйл, өчлөө цацруулаад байх юм бол яаж чамайг түмэн түших юм. Чи голомтын эх толгой үр учиг мөн адил энэ үрсүүдийг даатгаж бай.
- Ухлаа, өвөө.
- За өчилтэй бол өч өө.
- Өчил чилсэн, өвөө.
- Авралыг эрэх удам угсгаа, ачлалыг дээдлэх буянт үрсүүдийг чинь түших учиг нь чиний сэтгэл ган мэт гялалзаж, хүсэл чинь, бодол чинь хэзээ ч нугараагүйд нь өвөө нь тоссон юм шүү.
- Талархлаа, өвөө.
- Зоогоороо бүү бээрч байгаарай. Бэлхэнцэг зэхэж мордож байгаарай.
- Би нөгөө таны хэлснээр тарваганы бэлхэнцэг байнга зүүж байгаа, өвөө.
- Энэ чинь хөрсний үндсийг зоолж таалдагч хөрсөн хуяг нь хүртэл шидтэй байдаг. Та үрсүүд өвгөн манийг ээ дээ энэ зооны чилээг домч нь аядуулж хүчрэхгүй байхад хулгар шарын хөрс бол гаргуутай чилээг нь аядуулдаг юм шүү. Залж мордож бай. Бөөрөн их ужигд нь шим болгож, үндсэн их ургаагаар зоолдог учиг шим болдог. Их зооны нугалам, эх гурван бэлчирт хүртэл шим болдог шүү, үрсүүд минь. Хор болохгүй ээ, та нарт. Та нар залчаад долоон од чилээгээд аятай нэг таатай байна. Үүнээ мултлаад хоёр од мордоод ажаарай. Эргээд чилээнэ.
- Тийм ээ, өвөө. Би тэгж үзсэн, мэдэрсэн...
- За арвин талын эх заяа баатар эрийн хийморь, хүсэл, бодол өөдөө байгаарай. Чиний балчрын хатан их балчир чинь, дээдх нь, ээ дээ мөн эхийн шийрийг хатааж байна шүү.
- Тийм ээ, өвөө. Би хэлээд л байгаа.
- Чиний л чих халууцах байх даа. Мм? Үргэлжид хумих таван зоосоо тоочоод л, яасан их нарийн юм бэ? Залах үйлэндээ бол залж хүчрэхгүй, залахгүй юманд бол залчихна. Ёстой нэг эхийнхээ шийрийг хатаана даа.
- Яавал дээр вэ, өвөө?
- Чи л сургаалаа айлд, эцэг нь юм бол өчиж бай. Чи л угсгаа үрсүүдээ чуулуулаад, ахан дээдсээ энэрч морддог үрсүүд яаж, ажуулаад байвал тэр үрсүүд чинь түүн лугаа адил болно. Ахарт нь дарахгүй бол өтөл болохоороо уг үндэс нь хатуу юм даа.
- Тунгаалаа, өвөө. Манай дунд охин хол сургуульд явах гээд байгаа юм. Тэр нь юу болох бол?
- Эх нь аргыг нь сүвэгчлээд, түмний өмнө залраад байгаа бус уу?
- Тийм ээ, өвөө.
- Би юуг өчих вэ дээ. Чиний голомт, өнөө өргөө чинь хана хэрэм байдаг бол баруун зүүнээ тусгаарчилсан байна шүү. Ухаж байна уу?
- Ухаж байна аа, өвөө?
- Арга билэг хэмээх нь арга нь баатар эрс, билэг нь хатад эмс. Арга нь хатуу ч, билэг нь зөөлөн байдаг нь учигтай байдаг.
- Унд таалъя, өвөө нь. Учрах үрсүүд чилж байна уу?
- Үгүй ээ, өвөө. Чилээгүй ээ.
- Өвгөн би хужиргүй чандмань таалдаг шүү.
- Түшээ: Тунгаалаа, өвөө.
- За үйл чинь чилсэн бол өөдөө тухал аа.
- Талархлаа, өвөө. 
***
- Амгалан тухалж байна уу, та?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Өвгөн намайг мөн их учрахсан гэж тэмүүлээ шив дээ, чи?
- Тэгсэн.
- Хатан нь залар.
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Өвгөн намайг чи мэлмийгүй, соноргүй, хүчрэхгүй гэж ажаа юу?
- Үгүй ээ, өвөө.
- Хар муу бүхнээс нь үргээн мордуулаад, хамаг үйлийг нь хүчээрээ баран байж цэгцлээд байхад яасан мунхаг юм? Хатуу сархад бусдаар үрсүүдээс чинь илүү шимтэй юм уу?
- Үгүй ээ, өвөө.
- Хүмүүн чинь өөдөө нэгэн тэмүүлэх бодолтой байж, үрсээн ажиж түших чадалтай байж байж, дарвидаг юм.
Хий ухаандаа арвиныг тээчихээд
Тэмүүлэх чадал нь ахар байж
Хүртэхгүй шимийг хүртээд
Хүнээс дээд хатан мэт авирлана гэж санаа юу? Мм?
Ахинтаа би чамайг хатуу сархад таална гэж, ахин мунгинуу мунхгаар мордох юм бол хатуугаа нэг ажуулна шүү.
- За, өвөө.
- Өвгөн миний өмнө амласан андгай бий. Би ганцаар тэрийг чинь сонордоогүй, Хөх Мөнх Тэнгэрт залрах түмэн Шүтээд, түмэн Эцгүүд заларч сонордож байгаа.
Эжийн цагаан сэтгэл, ханийн түшгээр өндийж баясахдаа чи
Хар сархдаар биеэ цайлж, баясана гэвэл
Хорвоо дээр хүн гэж замнаад яадаг юм
Үрийг тээж өндийлгөчихөөд эжий нь гэж мордоод яадаг юм.
Миний зэхсэн үйл наадгай мэт ажигдаад байна уу, чамд?
Би чамаар наадаж, чамайг баясуулаад байна уу?
Зэхсэн үйлийг минь дорд гэж ухаад байна уу?
- Үгүй ээ, өвөө.
- Өвгөн маньд чам байтугай, чамаас ард хатуу зовлонд ниргэгдэж, хар сархданд умбаж шумбаад, насан жарнаа элээж, өтөл болтлоо замнасан үр хүртэл хатуу сархдаа гээгээд, өчсөн өчилдөө үнэнч, үйл бүхэн нь хүртээд баясаад л байхад идэр хацар гоо байж яасан мунхаг юм?
Ухааны шидийг тэргүүндээ тунгаачхаад
Эрдмийн шимийг энэ биендээ хумьчхаад
Юуг залж, юуг ухаж тунгаахаараа
Энэ хатуу болгоны араас шунах гээд байдаг юм? Үнэнээ өчөөрэй.
- Одоо тэгэхгүй ээ.
- Энэ үйлийг минь тосож хүчрэхгүй, энэ мунхаг ухаанаараа шунаж мордоод байхаар тэр их арвин хүчээ зүдэрсэн түмэн, арвантаа түмэнтээ хүмүүнд жаргалыг амтлуулбал илүүтэй өвгөн миний өмнө талархсанаа өчих байсан юм. Аагаа барсандаа арвин Тэнгэрийг зараалдан зарлигдаж, тэр хүч, буяныг залахдаа чамайг баяслын дээдээр баясаасай, сайны дээдээр жаргалтай замнаасай гэсэндээ би үйл зэхсэн. Өвгөн миний үйлийг дорд гэж ухаад, хүчрэхгүй гэж ажаад, мунхаглах чинь хатуу байна шүү. Өвгөн би гоморхож байна.
- Тунгаалаа, өвөө.
- Элэг бүтэн жаргах жаргал, үрс заяагаараа түшүүлээд, мишээх талд нь хүртэл талын цэцэгс шиг найгах үрсүүдээ ажиж, Их Тэнгэртээ далайг амтлуулж өндийлгөчихөөд яасан хазгай үйлэнд шунаад байх юм дээ, үр минь. Айн? Ахинтаа мунхаглаж хазгай мордвол, гишгэх гишгэдлийг чинь хугачиж, хатуу бүхнийг амтлуулна шүү. Харин чиний ханьсах заяа сэтгэлийг чинь ажих нь ээ энэрэх, дээдлэх сэтгэл минь булиглах юм. Даанч чи хайранд нь дэндүү мунхаглаад байх юм даа.
- Тунгаалаа, өвөө.
- Энэ хатан балчир дээр хатан заяатай эх дэлэвч, эх дотоод үүсгэлийг нь харан /хар өнгөтэй дотуур хувцас/ үйлээр бүү залж байгаарай. Хатан заяат үрсүүдийн залдаг дэлэвч, дотоод эх үүсгэлийг нь хараар бүү залж бай.
- Тунгаалаа, өвөө.
- Түшээ: Ер нь бүсгүй үрсүүдэд тийм өнгөтэй хэрэггүй юм байна. Тийм үү, өвөө?
- Таагүй ээ. Учиг нь их үйлийг нь сэтгэл тэнэгэр байвч, их чөдөр хар бахимаар залах нь тээг болдог юм, энэ таагүй.
- Тунгаалаа.
- Ахин мунгинаад, мулгуу ухаан залаад, энэ их өндийсөн замналаа гишгэдэл уландаа залаад, энэ үрсийнхээ хийморийг энэ хөрсөнд шингээх гээд мордоод үзээрэй.
- Тунгаалаа, өвөө.
- Үнэнээ л өчөөрэй.
- За тэгнэ ээ.
- Ухаж байна уу? Энэ өөдөө боссон замналаа гишгэдэл уландаа залах гээгүй бол, энэ танхил үрсүүдээ хөрсөнд нь шингээх гээгүй л юм бол ахин мунхаг үйл бүү зэхээрэй. Хатуу сархдыг бүү залаарай.
- Тунгаалаа, өвөө.
- Тэнгэрээр чи андгайлсан шүү. Нялхсынхаа амиар чи андгай залсныг өвгөн би умартаагүй шүү.
Тэнгэр гэдэг чинь сонсох сонортой
Газар гэдэг чинь ажих мэлмийтэй байдаг юм шүү. Ухав уу?
- Ухлаа, өвөө.
- Эвийг хичээж, эвслийг нэгдүүлээд
Энэ л замналдаа бие биендээ түшиг болоод
Жаргал хэмээх нь өөдөө босож
Хайр хэмээхдээ сүлэлдэж
Хийморьлог яваарай гэж өвгөн би дээдлэх идээнийхээ тагшийг хүртэл амтлуулж байгаа. Залрах түмэнд тэрэн болгон залдаггүй. Хувь болгон хүртээхдээ өнө эх Монгол тагш лугаа, мэлтэлзэх их унд шигээ халгиж яваг гэж сайны дээдийг билэгшээж, жаргалын дээдийг даллаж байж, үрсүүд та нарыг далласан.
- Тэгсэн, өвөө.
- Хатан үр тэгээд яав?
- Дээдэлж байгаа, өвөө.
- Тагшийг минь дээдлэх гол бус энэ үрсүүдийн сэтгэл, энэ замналаа өөдөө босгох ухаанаа тэлж, хийморьлог байвал аятай л байх юм даа.
- Тунгаалаа, өвөө.
- Атганд нь багтах жаргалыг алдаад тавих хатуу л байдаг юм. Өнөө чи мордоод өнө Их Хайрхадын энгэрт хэнхдэг цээжээ яран, хөрсөнд нь ахинтаа энэ биенийхээ буртгийг гээ. Үйл гэдгийг нь даатгасан, өнгө жавхаагаа ажуулна хэмээн Хайрхад их уулсын овоо, дээдлэх их залрах үр чамдаа ахинтаа мунгинахгүй андгайгаа тавин дээдлэх сэтгэлээ, идээгээ залаад энэ биенийхээ буртгийг үргээгээд мордоорой. Ухав уу?
- Ухлаа, өвөө.
- Завдалгүй үйлэнд мордоод, завсаргүй үрсээ тэтгэх гээд миний балчир, алба арвинтай байна уу даа?
- Тийм ээ. Хөдөө явах гэхээр ардаа санаа зовоод явж чадахгүй байна аа.
- Мордож болно шүү дээ. Юунд нь эмээдэг юм. Гэмгүй ээ. Өвгөн би хашиж маная. Үрсүүд нь хүртэл ажиж бай. Талын замналдаа мордоод, ахуй замналаа өндийлгөхөд юунд нь эмээдэг юм, мордож болно оо. Баатар их эрсүүд чинь хээр тал руу мордож, талаасаа хишгээ залж, ард нь хатан заяа үрс балчраа энэрч замнадаг Монгол жаягтай. Морд миний балчир. Сэтгэлдээ бүү чөдөр залаад бай.
- За, өвөө.
- Чамд нэгэн балчир нэг үйл санагалзуулсан.
- Ямар балчир юм бол?
- Өнө балчиртай үйлийг цэгцлээд, нэгэн үйлийг сонордуулчаад энэ арагш залаад байх бололтой. Энэ үйлээ цэгцэл ээ. Маргаа гэж үйлийг арагш бүү залж бай. Сонордов уу, хормойдов уу адгийг нь ажтал нь мордож бай. Бүү цуцаж бай. Тэр их аятай, амалгаа шан нь арвинтай л юм байна шүү. Арагш бүү залаад бай. Амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлхээд бай.
- Тэгье ээ.
- За миний хатан үр,
Ухааныг залж
Үрсдээ түшиг эжий нь болоод
Ханьдаа тулга болсон хатан нь болоод
Ар арынхаа замналд ахин мунгинахгүй гээд
Хийморьлог мордоорой. Ухав уу?
- Ухлаа, өвөө.
- Өнөөдөө өвөө нь ахар л уурслаа. Ахин ингэж мунгинах юм бол хатуу шүү. Өчлийг минь сайтар ухаарай. Өчсөн өчлийн ард их үйл байдаг юм шүү. Сайтар ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- За миний хоёр балчир
Эвсэж замнасан замналдаа эвт нэгэн түшиг болж
Нэгэн голомтны хос багана хэмээх заяа ганхашгүй байж
Хайраа цацруулж үрсээ энэрч
Хана хэрэм мэт өндийх голомт нь наран мэт мандаж
Тулган дах ноцох гал нь тэнгэр өөд дүрэлзэж
Дээдлэх заяаны их үйл чинь хүсэл бүхнээр чинь хүртэж
Эцгийн сонордуулсан алдар чинь цойлон байж замнах болтугай. 
- Ерөөл оршиг ээ. Хурай...
- Билэгт их ерөөлийг би өчихдөө
Өнө их замналаар тосуулах билгийн буяныг даллахдаа
Тэнгэрийн их алдраар өмнө чинь би ерөөлийг айлддаг.
 Хүмүүн чинь
Ерөөн байж өөдөө байдаг
Зүхэн байж урууддаг юм шүү.
Үүнийг сайтар ухаарай.
- Ухлаа, өвөө.
- Ерөөлт их өчлөөр минь өөдөө байцгаа
Хүмүүний их заяагаар хийморьлог мордоцгоо
Хүслийн их дээдээр үйл нь хүртэцгээг
Хүний жаргалыг билэгшээх үрс нь баясалтай байг.
Монгол их Жаягаараа бие биендээ эвсээд, миний их үрсүүд босоо нэгэн заяатай, арвин их хүчийг амталж, арвинтай их үйлээр
Монгол төрдөө алдартай
Түмэндээ түшигтэй
Үрсдээ энэрэлтэй
Голомтондоо эзэд нь байгаарай.
- Тунгаалаа, өвөө. Ерөөл оршиг ээ.
- Энэ хатан бүсгүй энэ бие сэтгэл нь, ухаан бодол нь өөдөө байж, их түмний үйлэнд мордвол төрийн их түшмэлийн үйл угтаан бол хормойдох гээд л байна шүү.
Үйл гэдэг чинь өчсний маргаа хүртдэггүй юм шүү дээ. Өөрийн бие сэтгэлээрээ өөдөө тэмүүлсэн сэтгэлийг нь ажиж тосуулдаг хорвоо хойно 
Бодол 
Сэтгэл 
Үйл 
Хүч 
Энэ бүхэн нь нэгдэж хүчирвэл хүмүүн чинь хүслээр замнах заяа нь хормойд нь бялхаад, аманд нь халгитал хүртдэг юм даа.
Төрийн их түшмэдийн сэнтий, түмний их заяатай өндийж явах замнал бол чиний алсын замнал, хатан үр минь. Би чамд өчдөг шүү дээ. Хаана байна гэж бэдэрч, бүдрээд яахав. Чи өөрийгөө
Төв байлга
Ариун байлга
Ухаанаа цэлмүүл
Хүчээ мордуул
Түмэнтэй бай
Албанд морд
Үрдээ түшиг бол.
Ингэсэн алсад нь аандаа чамайг түшнэ шүү дээ. Ухаан, бяд чинь арвин л байх юм. Үүнийг сайтар ухаарай, үр минь. Оргүй өчлийг өчихгүй шүү, өвгөн би.
- Тунгаалаа, өвөө.
- Андлах андууд чинь хатуу сархдыг сөгнөн учрах нь ямар учигтай юм?
- Нөхөр нь: Харин тийм ээ. Ажил хөөцөлдөөд гарахаараа уучихаад ирэх юм...
- Энэ хүн хэмээх бие хүн өөрөө 
            Таалахгүй,
Албыг цэгцэлнэ
Ахуй замналаа өндийлгөнө
Үрсээ энэрнэ хэмээн түмэндээ цагаахан байж хүчирвэл тэр чинь та үрсийн аманд чинь цутгахгүй шүү дээ. Жолоогүй хүртэх юм даа, чи. Мм?...
Түшиж хормойдох түмэн их анд нь учрахдаа сайн бүхний дээдийг хүүрнэн, түшиг болъё гэхээс урьтаад хатуу сархдыг сөгнөж хүртээд, таатай нэг тарвалзана гээд мунхаглах нь дэндүү хазгай юм. Би таалахгүй хэмээн хатуу өчиж хүчирдэггүй юм уу?
- Тэгнээ, өвөө. Одоо тэгнэ.
- ...Энэ үрсүүд чамайг л ажсаар өдий болтол хорвоогийн хатуу зөөлөн, гүнцэг ундыг хомсхон таалж, хүслээрээ албандаа мордож хүчрэхгүй, сэтгэлээрээ чөдөр залаад, чи энэ арвин үрсүүдийн баяр баяслыг дорд гишгэдэлдээ залаад байна гэдгээ ухдаггүй юм уу?
- Ухлаа, өвөө.
- Чи ганцаараа хүртээд жаргаж морддог бол зовлонгоо үүрээд мордоно биз. Чамайг гэх сэтгэлт түмэн ард чинь, түмэн үрсүүдийн сэтгэлийг чилээхдээ чи дэндүү мунхаг байна шүү. Ахин таалах юм бол гулдчаад ч хамаагүй голомтонд минь залаадахаарай. Үдэш бүрий гэмгүй.
- За.
- Хаа талд заларсан хамаагүй, миний улаачийг өргөөндөө залаад ч хамаагүй.
- Ухлаа, өвөө.
- За хатан үр минь өвөөдөө өчлөө өч өө.
- Түшигтэй явна аа, өвөө.
- Өчих гэдэг чинь энэ самсаан доорх хагархайгаар худал цуураад бурахыг өчдөггүй юм. Сэтгэлийн эх угаасаа, үнэн сэтгэлээсээ хүүрнэх учигтай байдаг юм. Мм? Өчил нь хумигдчихаа юу? Өөрөө өч.
- Хэлэх өчил алгаа, өвөө. Тунгааж байна аа. Цаашдын ажил төрөлдөө сайн анхааръя даа.
- Алба гэж мордоод сархдын лонхыг ташуурдаад байх уу?
- Үгүй ээ. Одоо тэгэхгүй, өвөө.
- Өвгөн маниас бэргэж алсад мордлоо ч, ажихгүй гэж бүү мунгинаарай. Хаа ч яваа гэсэн өвгөн би чамайг ажихтайгаа шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Нааш залар. Миний хатан үр ахиж бүү мунхаглаж, хазгай бүү дэгдээрэй. Үхтэл үр минь гэж сэтгэлээ чилээх Эцэг миний үйлийг нэг тосоорой.
Үр чамайг баяр баяслыг хүртээх гээд
Хатуу бүхнийг чинь цайлах гээд
Энэ их хатуу замналыг өндийлгөх гээд
Бид нь хүртэл үйлийг чилээж байгааг сайтар ухаарай.
Хамгийн их ужиг нь сэтгэлийн их хар байдаг юм. Миний балчир ямагтаа өөдөө л бай. Бүү мунхагла. Ухаан их бодлоор өөрөө өөртөө эзэн нь байж хүчир. Үйлэнд мордлоо ч энэ л үйлээ хормойдож байж адгийг нь ажиж бай. Энэ хатуу сархад чамд тусыг хэзээ ч хүртээхгүй. Харыг л даллана. Сайтар ухаарай.
- За, өвөө.
- Андгай үйлийг нь өвөө нь сонордлоо. Ахинтай бүү мунхаглаарай. Өчсөн андгай чинь хатуу шүү дээ. Өөрийн үрсээрээ дэнчигнэн байж амлан, Тэнгэрт нь цуурайтуулсан учиг миний балчир үүнээ бүү умартаарай. Болно, болох юм гэж бүү өөдөө хүртэх гээд шунаад бай. Чамайг ингэж хазгай мордоод, хатуугаа сэтлээд байх юм бол энэ үрсүүд чинь хүртэл сэтгэл нь тогтохгүй, алив нэгэн алба үйл нь ч хүртэл хугаслагдаад байна шүү дээ. Бусдаарын жаргалыг чи мутартаа базаж, ходоодондоо шингээх гээд байна шүү, сайтар ухаарай. Мм?
- За, өвөө.
- За ухаалаг байгаарай. Ахин ингэж мунгинавал өвөө нь хатуу л довтолно шүү.
- За, өвөө.
- За баатар үр. Сэтгэлээ бүү чилээ. Мордох албандаа морд, зэхэх үйлэндээ морд, бүү сэтгэлээ чилээ.
- Тунгаалаа, өвөө. Талархлаа... Хоёр хүүхдээ учруулъя аа, өвөө.

- Амгалан байна уу, та? /Том хүү нь/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан
- Эцэг эх заяандаа түшиг болоорой. Эрдэм өчилдөө шамдан байж шимийг хүртээрэй. Алсдаа миний балчирт эрдэнэ болно... Энэ үрсүүд нь хүртэл сэтгэл нь гундуу байна шүү... Амтлаад хүртээрэй. /Чихэр шившиж өгөв./
- За, өвөө. Талархлаа, өвөө.

- Амгалан морилж байна уу, өвөө? /Дунд охин/
- Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Чи эжий, аавдаа түшигтэй, энэ л голомтондоо миний балчир аавдаа түшиг болж, эжийдээ энэрэл нь болж яваарай.
- За, өвөө.
- Хатуу хорвоод хүмүүнд чинь сайны урдуур саар нь арвин байдаг. Гэхдээ эжийгээ энэ л хүмүүн талын эжий шиг цагаан, их баясалдах өргөө голомт минь амгалан байх гэж миний хатан үр нэг өвөөдөө долоон од далай одуулаадахаарай.
- За, өвөө.
- Их өвгөн би үрсэд үйлийг чилээхдээ арвин ихийг нь шимтэй байдаг. Учиг нь хар санаа ухаан бодолдоо залаагүй нялхсад үйл хүртэл үтэр хүртдэг. Тиймийн учиг миний балчир эх далайгаа наранд одуулаад, эжийг минь ахин бүү сархад таалуулаарай гээд даатгаарай.
- За, өвөө.
- Өвөө нь үрсээ түшиж байна аа. Хаа ч мордсон гундаахгүй ээ.
- Талархлаа, өвөө.
- Арвин эрдмийн шимийг хүртэж
Арвинтай хүслийн эзэн нь болж
Энэ биендээ ухаан залж
Энэ голомтондоо их түшиг нь болоорой доо, үр минь.
- За, өвөө. Ойлголоо.
- Ухаантай хүмүүн хатан ч бай, баатар ч бай, ухаантай хүмүүн хаа ч гундахгүй, хаа ч босоо байдаг. Харыг санавал харин хатуу байдаг юм. Эжийгийнхээ сэтгэлийг цайлуулж, миний үр харин далай одуулаадахаарай.
- Ухлаа, өвөө.
- Энэ арвин үрсийг ингэтэл нь сэтгэлээр чилээгээд, энэ мэлмий нулимс, цээжин бачуурыг нь базуулаад, хатан үр минь чи ч, сэтгэлээрээ чи аж даа. Үрс чинь ход ход мишээл цангинуулаад, их талаар дэгдэж мордох байтал энэ сэтгэлээ чилээсэндээ цээж нь бачууралтай, их л гундуу байна шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Сайтар ухаарай, миний балчир. Ухааныг залж байж өөдөө байдаг юм, урагшаа мордож байж үйлэнд хүртдэг юм.
- За, өвөө.
- За миний балчир өөдөө тухал аа...

Үргэлжлэл бий...