Хар Тэнгэр /Зүрх Хайрханы бэлд/ Үргэлжлэл-3
***
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Ёстой нэг ботгон мэлмийтэй үр байна даа. Эх талд тухалдагсан бол
чамаар нэг хатнаа залахсандаа. /... инээв./
Арвин Тэнгэрийн заяа их тэлмэн талд нь өвгөн маньтай их учраад ухаарал
арвинтай их өчлийг минь сонордоод “Тэнгэр хэмээх нь арвин өчилтэй, ухаалаг байх
юм” гэж шагшрах нь таатай л юм. Гэхдээ миний балчир цагаан зээр, бүсгүй хатан
хоёр нутаггүй л гэж өчдөг юм. Их ноён талынх нь Эцэг Тэнгэртэйгээ учрахгүй яав?
Мм?
- Харин тийм ээ, өвөө... Хоёр талаасаа завдал нь таарахгүй л байна...
- Учраарай, үр минь.
- Учрана аа, өвөө.
- ... Заяа их замиланд нь Тэнгэрийн Их Зарлигаар талд тухалж, үрсээ
энэрнэ хэмээх үйлтэй заларсан Тэнгэрүүд энгэртээ бөөцийлж үйлийг зэхэхдээ гаргуутай
байдаг юм. Өвгөн би чамд үйлийг чилээгээд, хүслээр чинь мордуулах үйлэнд
мордвол өөрийн их түшиг болсон Тэнгэр нь уурсаж хашдаг учиг сургаалаа л айлдъя,
өвөө нь.
- Тунгаалаа, өвөө.
- Уудам их талд сүрлэг баатар эрс нь үйлэнд мордож, өргөө их голомтын
ард нь хатан заяа үрсээ энэрч, төрөө хаацайлж манадаг Монгол түмний жаяг
байдаг. Тийм үү?
- Тийм ээ, өвөө.
- Ноёнынх нь элэг нь чилээтэй болоо юу?
- Тийм ээ. Шинжилгээ нь тааруухан гараад...
- Ноёнынх нь элэг нь чилээтэй байна шүү.
- Түшээ: Яавал чилээ нь аядах бол, өвөө?
- Эцэг нь байхад би юу өчих вэ дээ.
- За.
- Ёстой нэг оодонгийн тугал дээр мордсон юм шиг оодгонодог ноён шив дээ.
- Тийм ээ...
- Ноёноо бусдаар Тэнгэр лүү бүү морд гээрэй. Өөрийн эх голомтонд заяасан
Тэнгэр нь тухалсан учиг бусдаар Тэнгэр учраад тольдохдоо улаач хэмээн Тэнгэрийн
үйлийг залж, ташуурдаж магад шүү.
- За, өвөө.
- Ууг нь их учигтай байдаг. Тэнгэр заяат удам их угсгаа үрс нь Тэнгэрийн
нэгэн сэтэртэй байдаг. Түүнээ Эцэгтэйгээ учраагүй байхад бусдаар Тэнгэр лүү
залрах юм бол түүн Тэнгэрийн их сэтрийг нь улаач хэмээн тольдчихдог.
- За.
- Та үрсүүд мунхаглахдаа улаачаар нь л ухаад байх юм. Угтаа бол Эцгийг
нь дээдэлбэл аятай л байдаг юм. Хөх Мөнх Тэнгэрийн Онго Шүтээн энэ л улаач
хүмүүний махан бие дээр тамалгаа болон тухлахдаа, ухаан, биеийг нь самуулан
эзэмдэн тухлахдаа үрсүүдээ өмнө өмнө замнасан замнал, алсын алсад замнах заяаг
нь түшиж морддог жаягтай байдаг. Учигтай шүү, үр минь.
- За, өвөө.
- Харин тэр Тэнгэр дээр залрахдаа өвгөн миний алдрыг өчөөд “Учирлаа, өнө
эх тал руу учир” хэмээн мордуулсныг нь заавал өчөөрэй. Миний Тэнгэрийн албыг
өчнө.
- За.
- Ай даа нэг ажихад хатан, ай цэрвэсхийж ажихаар чи ч мөн
Тэнгэр ниргэм
Газар цөмлөм ааштай моньд юм даа.
- Гайгүй ээ...
- Урьтаж өчсөн хөхөөний ам хөлдөнө гэдгийг мэдэх үү? Мм? Өчлөө тунан
тунгааж байж хүүрнэж байгаарай. Хүмүүн чинь хэдий чинээ өөдөө нэг өчлийг өчиж,
хүүрнэж хүчирнэ түүгээрээ л болдог.
- За, өвөө.
- Сэтгэлээ дээдлэн залаад их алсын талд өвгөн маньтай учирч тохойг минь
түшиж, амрыг минь тосон учрах учирт талархлаа.
- Талархлаа, өвөө.
- Уудам их тал нутагтаа өвгөн би тухлахдаа үрс та нарынхаа үйлийг
сэтгэлчлэн хүртээх гэж арвин сургаалаа айлдан байж, хазгай урууг нь тоочин байж
үйлийг өчдөг. Харин миний балчир их албан дээр нь нэгэн аягүй үр байна. Бүсгүй
хатан үр... Өнө балчир хатан ёстой нэг
зүсийг ажиж мишээгээд, өгзгийг нь харж муучилдаг моньд байна даа.
- Би ер анзаардаггүй юм байна...
- Хүмүүн чинь хатуу хар бүхнээсээ өөрийгөө хаацайлж байж, давтдаггүй юм шүү
дээ. Үүнээ ажихгүй мордоод сүлбүүлснийхээ ард харуусдаг. Гэхдээ миний балчир
өнө балчир хатандаа, өвгөн би таван тансаг шившээд мордуулна, үүнийг арвилаад
идээ болгоод албаныхандаа хүртээчхээрэй.
- За, өвөө.
- Хараал зүхэлтэний өчил нь хумигдана. Хар цагаан атаатангуудын мэлмий
нь хумигдана. Харин миний балчир угтах бээрийг давахгүй сэнтий ахих нь уу даа.
Чамд түшмэд их заяа нь үүнийг сонордуулсан л байна даа.
- Тийм ярьж байсан. Би өөрөө хэл амны дараа гээд буцаасан юм.
- Үгүй дээ. Хүмүүн чинь хүчрэнэ гэж босоо байж байж, их үйлэндээ
морддог, сэнтий ахина... Хар хэл ам заларна гээд урьтаж өөрийнхөө сэтгэлд сэв
залаад яах вэ. Болно оо гээд өөдөө байж хүчирсний зол шүү дээ. Мм?
- За, өвөө.
- Алдар жарнаа өчөөрэй... Үүнээ албаныхаа хүмүүнүүдэд арвилаад
хүртээгээрэй. Хатуу хар цагаан өчилтөн, атаа жөтөөг санагалзах хүмүүн, алба
үйлэнд нь тээг болж байгаа хүмүүнүүдийг цугаарыг нь өвөө нь цайлчихъя. Ард нь
миний балчир сэнтий давшлаад өөдөө нэг босоо болох нь дээ.
- Талархлаа, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол хүүрнэ ээ.
- Манай тэнгэрт одсон ноён аавын хамгийн бага дүүгийн голомтынхон
өвдөөд, хавар намар болохоор өвчин ороогоод байх юм. Тэр ямар учиртай юм бол?
Эсвэл малыг нь чоно иднэ, эсвэл өөрсдөө өвдөнө...
- Тэнгэр зүсээ хувьсгахдаа зүдэрч байна уу?
- Тийм гэнээ. ...бас үр хүүхэд нь зүдрээд байна гэнэ.
- Өнөө ноён нь хэн гэдэг билээ?... Урагшгүй ноён бус уу?
- Байнга хамт байдаггүй болохоор зангийн нь сайн таниагүй ээ.
- Ай энэ өнөө яр шархандаа базуулчихаа юу?
- Тийм ээ. Нэг бага хүүхэд нь лав тийм.
- Ёстой нөгөө Талаа аргадаж, Лусаа таалахгүй бол болохгүй нь дээ. Энэ
балчир үрсүүд нь арван гурвантаа жарны урд их урсгал чандманийн тархинд таван
малаа бэлчээж, нүүдэллэн байж буурьшдаг байж. Арван гурвантаа жарны урд
залрахдаа, өнөө бүстэй ноён түшиг нь сэрвээ хүзүүгээр нь идээ бээр сагсараад,
ай даа мунхаг үрсүүд юм даа, урсгал чандманьд буртгаа гээж Уулс, Лусыг
хилэгнүүлээд, Хайрхад Их Савдагтай өнөөх дэндүү өнөө юу гэдэгсэн билээ... Энэ
их хатуу үйлтэй балчрууд байна.
- За, өвөө. Ирэхээр нь учруулах уу, өвөө?
- Зал аа, зал. Ай даа, уул хангайгаа аргадаж, нутаг усаа аргадаж, Лус Савдагаа
аргадахгүй бол голомтоос нь өгсүүлээд л хэзээ ч өндийж хүчрэхгүй, хатуу л байна
шүү.
- За ойлголоо. Дамжуулж өчье өө...
- Яр шархандаа, бэтгэндээ базуулаад ай даа таагүй байна шүү. Бололтойсон
бол өвгөн би давшилж мордоод
Талыг нь аргадаад
Галыг нь мандаагаад
Үрсийг нь чилээгүй болгоод
Таван малыг нь аргадаж
Талд нь нэг таалуулаад нэг баясуулахсандаа.
- Ухлаа, өвөө.
- Ноён нь сүүхээгүй юм аа. Ай даа, баатар хүний хийморь алга. Өнөөх цэр
буртагтай холилдоод, хаа ч юм дээ. Ээ дээ нэг унхиагүй юм даа... За яахав,
голомтонд минь залрана гэвэл залаарай.
- Ухлаа, өвөө. Гурван балчраа учруулъя аа, өвөө.
- За миний үр мутраа тос. Өвөө нь бурам таалуулъя.
Энэ бурам шигээ ахуй замнал чинь амтлаг байг
Арвин хүсэл чинь өөдөө байг
Эх голомт чинь амгалан байг
Их үрс чинь баясалтай байг
Эцгээс заяасан алдраа өндийлгөж
Энэ л удам түмэндээ түшиг болж яваарай. Амтлаад
хүртээрэй.
- Талархлаа, өвөө.
- Амгалан морилж байна уу, өвөө? /Том балчир нь/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Их тамирдангуй байна. Баруун бөөр нь чилээтэй байна. Энэ балчрын
гишгэдэл, мутар нь үтэр бээрдэг үү?
- Тийм ээ.
- Өнө балчрыг хундан цагаан хонины бүхэл ясан, түүний борогхон шөлөнд
залахгүй бол тамир арвинтай, гишгэдэл, мутар нь үргэлжид халуун их зун байсан ч
бээрч байдаг, тийм үү?
- Тийм ээ.
- Борогхон шөлөнд энэ биеэр нь битүү нөмрийг залж байгаад сэвшээнд
сэвтүүлэхгүйхэн шиг нэг залмаар байна. Өнөө хундан цагаан хонины бүтэн ясыг нь
хужиргүй даргилуулаад, борогхон шөлөнд нь тэргүүнээс нь угсуулаад гишгэдэл
хүртэл нь битүүлээд, өнөө уур үйлэнд нь сэвшээ таалуулахгүйхан шиг битүүлээд
нойрсуулаадахаарай. Зүдэргээ арвинтай байна шүү.
- За, өвөө. Хэдэн од вэ, өвөө?
- Нэгэнтээ л болно. Баруун бөөрөндөө ужигтай байна... Үүн нь их шимтэй,
зүдэргээг нь аядуулна. Энэ мутар, гишгэдлийнх нь эргэх цусан хэлхээг нь хүртэл
түргэсгээд өгдөг юм.
- За ухлаа, өвөө.
- Идэр хүйтэн жавар залрахад гишгэдэл нь өсгий ташим хагачин бээрээд,
мутар нь хүртэл бас бээрээд л тухгүй л байдаг юм байна. Ахарт нь аядуулаарай.
- За, өвөө.
- За амтлаад хүртээрэй, үр минь.
- Талархлаа, өвөө.
- Өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Хүүгийнх нь өвдөг нь бэртээд, ерөөсөө эдгэхгүй байгаа юм.
- Ямагтаа шөлөн үйлэндээ заларчхаад, өнө чилээг энэ хоёр мутраа гал
төөнүүлж, халуу төөнүүлж... Эх нь сонордоорой?... үүндээ хулгар шарын тосыг
сайтар мутартаа халааж байж, халуу дүүгтэл нь тойглоодохоорой...
- Тунгаалаа, өвөө.
- Гэмгүй. Учиг нь гишгэдэл, мутар нь янгинуу байдаг, шөрмөсөн үйл нь
татлаатай, эргэх цусан гүйдэл нь хатингаршаад байна шүү.
- Ухлаа, өвөө.
- За өчил чилэв үү?
- Чиллээ, өвөө.
- Амгалан байна уу? /Дунд охин/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Гүнцгээ хумьж байгаарай. Хатан хүмүүн чинь гүнцгэндээ жолоогүй мордоод
байвал даамангаараа давж хүчрэхээ болино шүү дээ. Ухав уу?
- За.
- Хацар гоо төрхтэй байж байж баатар эрсийг сөхрүүлдэг юм шүү. Ингээд л
зоргоороо зоолоод байвал даамангаа давахгүй, баатар эрс сөхрөх нь байтугай
амьтан хүмүүс эмээчих нь шүү.
- Түшээ: Яаж базалж зоог нь багасгах уу, өвөө?
- Энэ ходоод нь цадаад байдаг, сэтгэл нь цаддаггүй, ажиж байж сэтгэл нь
ханадаг. Энэ биенд чинь хүртэл чилээ хумиулдаг юм шүү дээ. Айн? Хацар гоо хатан
минь ахар дээрээ энэ зоогоо татахгүй бол болохгүй шүү. Үдшийн наран гудайгаад,
харуй бүрийгээр махан шүүсэн гүнцэг бүү таалж бай.
- За, өвөө.
- За нэг самсаан доороо хагархай, эрүүн доороо тагштай л байгаад байх юм
бол болохгүй шүү. Айн?
- Ойлгосон.
- Хацар гоо төрхөө, хатан үрсийн зүс гоо төрхтэй эжийгээ аж. Энэ биендээ
цэгцрээд хумихгүй бол ингээд мордоод байвал хатуу шүү, үр минь. Айн? Эх нь
сонордоорой.
- За, өвөө.
- Өнө балчрын эх тэргүүн зулай үйлтэй буртгийг нь өөрийн өнөө буртаг
“шээс” тийм үү?
- Тийм ээ.
- Үүгээрээ бээрэнтээ гурвантаа шавшиж байгаарай. Ходоодон их нь гүнцгээ
дааж хүчрэхгүй дээ чилээгээд энэ буртаг арвин гадагшилж байна шүү. Гүнцгийг нь
хумь... Энэ чинь наадаан биш шүү, үр минь. Та үрсүүд зоргоор нь таалуулаад, алсад
нь арвин чилээг нь энэ гүнцгээр нь хор болгоод таалуулаад байна гэж ажаарай.
Адагт нь зүдрэнэ шүү.
- Ухлаа, өвөө.
- Долоонтоо од шүүсэн гүнцэг бүү чилээ. Үдшийн бүрий шүүсэн гүнцэг бүү
таалж бай. Энэ ходоодоо амсхийлгэж бай. Нэг бээр давшлах юм бол аандаа
зүгширнэ. Тэгээд мэхийж бай.
- Түшээ: Мэхийж бай гэж юунд мэхийх вэ, өвөө?
- Эх голомтныхоо хойморь өөд залаад үзэсгэлэн гоо төрхөө даллаад мэхийж
болно шүү дээ. Ухав уу? Яагаад мигшээд байгаа юм? /Энэ үеэр ойр хавьд нь
сонордож байсан зарим хамаатан нь шоочилж инээсэн тул.../
- Ээж нь: Яагаад уйлсан, миний охин?
- Та нар хүүхэд шоглоод, юундаа нааддаг юм? Алив тэр наадаад байсан
балчир залраадах. Өвөө нь ташуур хүртээе.
- Түшээ: Аль балчир вэ, өвөө?
- Өнөө тэр толгой үрийг залар гээ... Үрийг минь шогчлоод, чи ийм мунхаг
байхаар бусдаар нь яах юм?
- Өршөөгөөрэй, өвөө.
- Мунхаг байж болно, муухай цагаан мордож болно. Энэ нялхасдаа чи
буурьтай ажигдах учиг түүний урьтаад чи үеийн анд шигээ шогчлоод, яасан мунхаг
юм? Энэ үр сэтгэлдээ гундтал нь шаналж байна. Та нар юунд нь нааддаг юм? ... /Хувцсыг
нь тайлуулж байгаад ар нуруунд нь гурвантаа ташуур залав./
Чи ийм мунхаг байхад бусдаар нь яах юм? Хүнд, хүмүүнд чинь жаргал
зовлон, энэ биенд чилээ, энэ бол хэнд ч байдаг. Өөрийнхөө үрийг цэгцэлж
хүчрэхгүй байж, бусдаарын үрд хошуу нэмнэ гэнээ, чи.
- Өршөөгөөрэй, өвөө.
- За хатан үр минь, залар. Эх сэтгэлдээ юундаа шаналдаг юм? Та үрсүүд
юунд нь нааддаг юм?
- Өршөөгөөрэй, өвөө.
- Гүнцгээ миний балчир, энэ биендээ таалахаараа хамаагүй арвиныг бүү
таалаарай. Ухав уу? Хацар гоо төрх нь таагүй болох нь байна шүү, үр минь. Айн?
За бүү мэгш. Эрдэм номондоо шимтэж байвал аятай байна. Эх талын зугаагаар бүү
наадаж бай. Эрдмийг шимт, үр минь. Айн?
- За, ойлголоо.
- Номон судрыг онгичин байж, ухааныг цээжнээ хумьж байж хүмүүн чинь
чадалтай байдаг юм. Арагш нь, хойш нь хойрголж залаад, эрдмээ шимтэхгүй
мунгинаж мордоод байвал алсдаа чамд түмний шившиг болно шүү. Энийг ухаарай.
Эрдмийг сайтар шимтээрэй, үр минь.
- Талархлаа.
- Эвий дээ, эвий. Өнөөгөөс арагш миний балчир, энэ биендээ эзэн нь байж,
эх хацар гоо төрхөндөө сэтгэлээ чилээвэл аятай нэг хацар гоо хатан болно оо, үр
минь. Энэ мунхаглаад шоочлоод байгаа үрсүүдийг өвөөдөө залаарай. Өвөө нь ташуур
залаад өгнө...
Түшээ үр минь чи нэг ташуурыг нэг амтлах гээд л хорхойсоод байна уу?
- Түшээ: Үгүй үгүй, өвөө.
- За үрсүүд нь чилэв үү?
- Түшээ: Одоо балчир нь байна, өвөө?
***
- Аятай амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Үйл бүхэн чинь хүртээд
Үйлс бүхэн чинь түшээд
Аятай нэг өндийхөд
Баясалтай нэг мордоход
Тэр сүрлэг
өндөр өөдөөс энэ уруугаа ажихад
Эргээд гишгэсэн
мөрөө ажиж байвал аятай байдаг юм шүү.
- Ухлаа, өвөө.
- Хөлс хүчээ баран байж бэлнээс нь орой өөд мацахад, эргээд ажихад эх бэл
нь ямар аягтай мордов хэмээх хүмүүн өөртөө ухааныг залах учигтай байдаг.
Үйл хүртлээ гээд
Тэнгэр арвин тэтгэлээ гээд
Хамаа намаагүй бүү оодроорой.
… Харыг нь цайлж байж Тэнгэр баганадахдаа
Их заяат үр минь чи их үйлийн араас сэтгэлээ
чилээхдээ хумхийн тоос шиг
Бодлын хараараа
Шунагийн сэтгэл
Мунхгийн ухаанаараа нясчдаг юм шүү.
- За, өвөө.
- Өвгөн би үүнийг өчье. Үйл болгон чинь хүслээр чинь хүртэнэ ээ. Ээ дээ,
харин үйл нь баясалтай хормойдуулаад цэцэглэхийн ард тэр үйлийг тогтоох ухаан
нь, арынх нь хана хэрэм мэт нь үйл нь байдгийг сайтар ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Өвөө, балчрынх нь баруун мутар хугарчхаад олон өдөр боллоо. Ерөөсөө
эдгэж өгөхгүй юм. Миний ер нь баруун талын эд эрхтнүүд өвдөөд байх юм. Ямар
учир байна? ... Дандаа баруун талаараа ...
- Байна аа. Энэ биений чилээ баруунтаа их зүглэгээр чилээж байгаа бол
хүмүүний ухаан их, бага тархи нь гэж бий, тийм үү?
- Тийм ээ.
- Дээдлэх их ухаанд нь чиний их тархи, бага тархи хоёр энэ биений
заадалт их судсан хэлхээ, арвинтай гүйдэллэх эх их талынх нь үйл хамуулсан
байна.
Нэг ийм үйл бий. Баруун, зүүн хэмээвч хүмүүн
чилээхдээ баруун бөөр нь, зүүн гишгэдэл гэж өрөөлдөж чилээдэг. Харин чиний
баруунаа даган байж чилээж байгаа учиг нь эх тэргүүн нугаснаа үйл зэхэхгүй бол
болохгүй нь. Их шилээ, үүндээ. Чи мэднэ дээ. Хундан цагаан хонины эх тархийг нь
халуун бүлээнээр нь үүнд /ар шилэн дээрээ/ нь залаад, хөрсөндөх арьсаар нь
хөхчүүлээд залбал аятай л байна. Үүнээ даргилуулахгүй. Та нар шүүс хүртдэг дээ?
- Тийм.
- Түүнийх нь тэргүүнийх нь гадна өнөө шилэн талынх нь хөрсийг нь аваад,
үүнийх нь дотор эх тархи нь бий шүү дээ. Түүнээ зулаад, ард нь залаад
хөхчүүлээд, ингээд битүүлчих ээ. Нугасанд чинь ингэж дарах үйл чилээгээд байна.
Гэхдээ зүүнтээ давуулаарай.
- Түшээ: Хонины тархийг нь халуунаар нь гаргаад, толгойных нь арьсны
дагзны хэсгийг өвчиж аваад, түүнийхээ дотор талд нь тархиа зулаад, өөрийнхөө ар
шилний зүүн талыг нь давуулаад арьстай тархиа тавиад битүүлээд боо.
- Хэр удаан боох вэ?
- За нэг одыг чилээчхэд гэмгүй. Тархи нь халуун бүлээнээрээ бүр их аятай
байдаг юм. Гэхдээ даргилуулахгүй шүү. Үүнийг битүүлэн залаад, зунгаг мэт
залчихна... Тэгээд гэмгүй ээ.
- Ухлаа, өвөө. Өвөө, ясыг яавал хурдан эдгээдэг юм бэ?
- Ай даа, үүнд их учигтай. Хатуу сархад жүнзэнд залаад... тогооны хөө
гэж байдаг даа?
- Тийм ээ.
- Хөөг залаад хорин нэгэн од хүртдэг дом байдаг, ясанд. Угтаа
гагнагдахдаа хар судал болж залж гагнагдана. Учиг нь хөөгөөр залдаг учиг. Өвгөд
бид нь эртлэн залахдаа чиг залаад, тогооныхоо хөөг л охиндоо хөвүүлээд л
хүртдэг байлаа. Нэг л жүнз шүү дээ, ахар шүү. Хүртчих ээ. Гэхдээ эх биендээ
гүнцэг таалахгүй, энэ биеэ өлөн байхад нь хүрт. Хор болохгүй. Үүнийг хүртээд их
тогооны хөө хэмээгч нь эдгэж манахдаа гагнагдана, судал мэт харыг зална.
Алин эсвэл хулгар
шарын элэг зал. Элгийг хорин нэгэнтээ хэрчиж тасчаад, халуун даргилам унданд
ахархаан дүрлэн борлоод л залгиад л бай. Чилээн янгинаа нь аядаад, бас үтэр
гагнагдаад аяддаг юм... Өнөө хулгар шарын элэг ахар шүү дээ. Хорин нэгэнтээ
зүсэм болоход хатуу байдаг учиг хулгар шарын элгийг арвиныг залбал бүр аятай.
- За ухлаа, өвөө. Энэ гарнаас болж үйл зэхэхэд хэцүү байна аа.
- Нарийн савхан яс нь цуурсан байна. Ургамлын үндэс алтан гагнуур бол их
аятай байдаг юм даа.
- Алтан гагнуурын ханд гэрт байгаа, тэрийг хүртэнэ ээ.
- За орчин цагийнх нь учгийг өвөө нь яаж ухах вэ. Ургаагаар нь, ингээд
бэрзрүүтэй мэт ийм бор боргоцог байдаг. Алтан гагнуур хэмээх түүнийг нь хүртвэл
аятай. Талаар хоршоогоор арвин бий дээ.
- За, өвөө.
- За, үйлээ чилээв үү?
- За чиллээ.
- За, өвөө нь мордъё. Тэнгэрийн үйл мөчдөө байдаг юм. Залрах тов нь
мөчиндөө багтахгүй бол хатуу байдаг юм даа... Хур нь залрах нь байна.
- Өвөө, балчрууд нь юм барих гэсэн юм, одоохон. Өвөө бас нэг өчил байна.
- За.
- Өвөө би сарандаа зоосны үйлээ хийж байгаа. Гэхдээ ер нь саранд өргөл
өргөдөг юм уу?
- Өргөлгүй яахав. Адил шүү дээ.
- Нартайгаа адилхан уу?
- Ээ дээ.
- Өвөө, шинийн арван таванд аягандаа сүү хийж, сарандаа тавиад өглөө нь
хүртэж байгаа, зөв үү?
- Ай даа, аятай. Эх овоондоо үрсүүд та нар, идэр балчир үрсүүд та нар
цугаар идээгээ залаад, мэхийгээд мордоорой.
- Түрүүн унтаж байсан бага балчир ирээд байна.
- Ай. ...Хацар гоо төрхтэй хатан үр.
- Өвөө, үе үе хамраас нь цус гараад байгаа яах вэ?
- Эх самсаанаас нь шүүс залраад байвал ажиж байгаад арвин бол эхийнх нь
сангаснаас хярваслаад үнэртүүлчхээрэй...
- За, ойлголоо.
- ... За талархлаа, үрсүүдэд. Үрсийн минь баясал болсон их удамт үрсүүд,
та үрсүүд
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан
Үйл бүхэн нь нар мэт мандаж
Үйлс бүхэн нь цэцэгс мэт өндийгөөд
Баясал бүхэн нь бялхаж байж
Жаргал бүхэндээ халгиж яваарай, үрсүүд минь.
- Талархлаа, өвөө.
- Эх голомтын чинь гал голомт нь Тэнгэр өөд галын
зүч нь дүрэлзэж байж
Тооноор тусах нар нь нар мэт өргөө гэрийг чинь
гэгээрүүлж байг
Үрс балчрууд нь баясал арвинтай, тулгаа тойрч
наадаж байг
Үрсийн зэхсэн алба, үйл болгон сэтгэлд хүртэл нь,
ханатал нь хүртэх болтугай, үрсүүд минь.
- Хурай ...
- За үрсүүд минь
Баярын дээдийг бялхуулан байх од, Тэнгэрийн заяагаар
түшүүлэн байх өвгөд бидэн нь тухлан байж үрс та нартаа учран, хээрийн их
сэвшээнд тухлан байж үрсүүдтэйгээ тухлахад өвгөн би баясалтай байлаа. Үрсүүддээ
талархлаа.
- Талархлаа, өвөөдөө.
- За өвгөн би мордъё.
Үйл бүхэн нь
хүртлээ гээд тэнгэр хүртэл нараа мишээлгэж байна
Үйлс бүхнийг цэцэглүүллээ гээд үрсүүд та нарыг
хангай түшиж байна.
Сэтгэлийн дээд болсон миний үрсүүд Их Хайрханы
эзэд, Хайрхан овоондоо мэхийгээд мордоцгоогоорой.
- За ухлаа, өвөө.
- Өнө талаас мордохдоо хүлэгт их шандсынхаа дөрвөн туурайнд нь далай
хүртээгээд, алсын замдаа мордоцгоогоорой.
- За, өвөө.
- За өвгөн би мордоход миний үрсүүд, шуранхай хадаацгаа.
- За. /Дуу дуулцгаав./... Аятай амгалан
мордоорой, өвөө...
No comments:
Post a Comment