Хар Тэнгэр /Өргөөндөө/
...
- За үрсүүд ээ? Толгой удаалж, өвөө нь учраад, Тэнгэрийн алба арвинтай
учиг үрсүүдтэйгээ тухлан хүүрнэж хүчрэхгүй нь. Үтэрлээд учран байж, үйлээ
цэгцэлчхээд, өвгөн би мордоно оо.
- За...
***
- Амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амар амгалан.
- Өвөөгийнхөө өмнөө тухал аа. За үрийн минь сэтгэл босоо, хийморь өөдөө,
цогтой золбоотой, баяр баясалтай, таатай л ажигданам. Мм?
- Тийм ээ, өвөө. Сайхан байгаа, өвөө.
- Буян бүхнийг дээдлээд, бурхад лугаа замнахдаа Тэнгэр заяаны хишгээр
хатан эх үр минь, тал эх нутагтаа тулганд ноцоох галыг минь бадраасанд
талархлаа. Ачлал буяныг нь дээдлэж, арвин хишгийг нь хүртээх гэж, заяасан их
хишгээр нь өвөө нь үйл албаа аядуулаад, үрийнхээ буяныг мэтгэж байгаа шүү...
Атигархан атга биеэ хайрлан байж
Амин эх дээдээ дээдлэн байж
Жаргал хэмээнийг нэхэн байж
Өөд нэгэн босоо
Хийморь нэгэн
заяатай
Алба үйлэнд
мордож байгаарай, үр минь.
- За, өвөө.
- За өвөөдөө өчилтэй бол өч өө, үр минь.
- Би нөгөөдөр Байгаль нуур луу мордоно...
- Мордоо үр минь, морд. Монгол жаягаа умарталгүй, хүмүүний их заяа хэдий
ч өвгөд бид нь тэр талд нь тухлаж байсан Монгол түмний өлгий юм шүү дээ. Тиймийн
учиг тэнгэр эрхсээр наадах Тэнгэр заяатай хатан үр учиг Наран эх эжийдээ
далайгаа одуулаад, тал нутагтаа идээгээ одуулаад, мордоорой доо. Тэр нутагт мөн
адил залрахдаа. Тэгж хүчирвэл тал хангай, байгаль хишиг чамд хүртэх хэдийвч,
талын их хүчит шид нь чамд буян болно оо.
- За, өвөө. Тэгнэ ээ.
- Өнөө
Миний Монгол түмний баатар заяа, хатад үрсүүд
Хөх Толбот миний үрсүүд цугаараа
Тэнгэр заяатай Тэлмэн
Хөх Тэнгэр хүний заяанд хөх хондлой заяасан баатар
эрс, хатад үрсүүд та нар
Тэнгэр Тэнгэрээ дээдлэж, тэлмэн талдаа мордох хэдий
ч
Зуйгуул нэгэн
муу бүхэн
Заяа бүхнийг
сэтлэх атаатан бүхэн
Та үрсүүдийг
нэвтэлж хүчрэхгүй ээ.
Сэтгэл их чөлөөтэй ч, шарын шашныг дээдлэх хэдийвч
бид нь нэгэн сургаалаараа үрс та нартаа буяныг хүртээж, ахуй замналыг чинь
түшнэ хэмээх нэгэн сургаалаараа нэгдсэн зүг зүглэгнээ шашин хэмээх нь учигтай ч
өвгөд бидэн нь та үрсүүдээ энэрч байж, үйлийг хүртээх жаягтай юм шүү дээ.
Миний үрсүүд,
Энэ тал нутагтаа Эзэн нь байж
Хөх Мөнх Тэнгэртээ тамгалагдсан баатар, хатдууд нь
байж
Хүний заяанд гундахгүй
Харийн гүрэнд нэвчүүлж хүчрэхгүй
Амны хишигтэй
Буяны дээдтэй
Хийморь нь
босоо
Өөдөө нэг
мацсан
Үйл нь
гялалзсан
Өнө заяах
эцгийн алдар Тэнгэрт цуурайтсан хүмүүн байх учигтай юм шүү дээ. Мм? Цугаар адил
шүү.
- Тунгаалаа, өвөө.
- Завдал болбол өвөөдөө заларч байгаарай.
- За өвөө.
- Тэнгэр Их Дааман хашигдаад, талын үйл цэгцлэгдээд, тэнгэрийн Их Шүтээд
бидэн нь хүмүүн заяат үрсүүдийн хормой тоссон үрсүүдтэйгээ мэтгэн байж гал голомтыг
нь түших заяатай байдаг юм. Тиймийн учиг өвөө нь тал руу мордоод залрахад нь
голомтонд нь тухлая аа.
- За, өвөө.
- Эрхэлж наадах эцэг шигээ өвгөн намайг дээдлээрэй. Өнө их заяат
үйлэндээ дутуу бүхнээ халгиулж яваарай.
- За, өвөө.
- За, өөдөө тухал.
- Өвөөдөө зулын шар тос, зуун найман голтой барьж байна аа. Өвөөдөө
таслахгүй хийж өгч байна аа, зулын голыг.
- Ай даа. Талархлаа үр минь, талархлаа.
- Эх тулган дах галын зүч болох энэ л их буянт үйл бол үрс та үрсүүдийн
хэдий чинээ сэтгэлээ чилээнэ, төдий чинээ буян нь хүртдэг арвин үйл учиг
үрсүүддээ талархлаа.
Залсан их хишиг шигээ тос өөхөндөө халгиж байг
Тулган дах гал нь үргэлжид мандан бадарч байг
Туждаа заяах замнал чинь өөд нэг босоо байг дээ,
үрсүүд минь
- Талархлаа, өвөө.
***
- Амгалан тухалж байна уу, та?
- Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
... - Алба хэмээхэд мордовч, арвин тал руу хэдий их зоргоороо мордовч
хүслээр нь хүртэх жаягтай хүний заяаны хишиг, үхтэл үрийнхээ төлөө сэтгэл харамгүй
мордовч, энэ биеэ цуцтал нь энэ сэтгэл нь хоёрдоод яасан ч гундуу болчихов доо.
Айн?
Гурван сайхан өвөөдөө залаадах.
- Түшээ: За, өвөө. Гурван сайхан.
- Гутралын бодлыг нь, зангилааг нь өвөө нь мордуулъя. Хүний заяанд
хүслээр нь замнах энэ биенд нь зүч нэмж, энэ сэтгэлд нь шид нэмье даа.
- За талархлаа, өвөө.
- Халуун бүлээрээ чуулаад, өвгөн намайг голомтонд тухлахад цугаар халуун
бүлээрээ чуулж, эх даллаганыхаа богцтой заларцгаагаарай. Энэ сэтгэлдээ хэн
хэдий чинээ буяныг дээдлэж, хэн сэтгэлдээ хишгийг хүртээнэ хэмээн ухавч
даллаганы эх богцонд нь өвөө нь үрсүүдийн алба үйлийг ахин сэлгэн, сэргээж
үйлийг даллая.
- За, өвөө.
- Учиглан залах их хишгээ, түмэнд заяасан шидээ, шим болох хишгээ буцаан
даллаж хүчрэхгүй өнөө маргааг цуурайгаар сонордовч өнө сэтгэл нь хэдийд нь вэ
гээд нэхэлхээс хүртэхгүй байна. Өвөө нь даллая даа.
- За.
- За, өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Одоохондоо алга даа.
- Хатан нь залрав уу?
- Заларсан.
- Аятай амгалан морилж байна уу, өвөө?
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан, өвөө.
- Өвөө, сая надад сурч байсан сургуулиас нэг ажлын санал ирсэн... Бас
төрийн албаны сургалтанд суудаг юм уу гээд аль нь дээр вэ?
- Чамд би урьтаж өчиж байсан. Төрийн алба бол түшигтэй, түшмэл сэнтийд
заларталаа эх тэргүүнтэй гэж өчиж байсан. Гэхдээ хэдийд зална гэчихэв, тэр алба
бол худал шүү. Ёстой худал. Чамд өндөр маахавч залж, өнө биеийг чинь сэглэхээс
илүү шид алга. Харийн гүрний хүмүүнээр алба үйлийг хашуулдаг хэдийвч ай даа
сархадны чинь андууд л байна даа.
Гурван сайхан зал.
- За, өвөө.
- Миний балчир үр
Ухаанаа цэлмүүлээд
Өөдөө нэг босоо заяагаар
Сэтгэлдээ нэг үйлийг цэгцлээд
Өнө өчилдөө үнэнч
Өнө биендээ эзэн нь мэтээр мордвол алба бол байж л
байна. Даанч миний балчир албан их алдраар бамбай залаад л арвин талынхаа өнөө
мунхаглалаар мордох гээд л байх юм даа. Сайтар ухаарай, үр минь.
- За, өвөө.
- Өнөө чиний замнал энэ мутарт чинь байна. Энэ тэргүүн дэх бодлоор чинь
цугаар цэгцрэх гээд байна. Энэ арвин үрсүүд, та үрсүүдийг сэтгэлдээ харамгүй
сэтгэлээр зовинон сууна.
- Тунгаалаа, өвөө.
- Өвөө нь хатуу өчье. Албанд мордож болно оо. Сэтгэл чинь булингартай,
буг чөтгөрөөсөө үргээгдэж хүчрэхгүй алсын аянд мордож, албыг цэгцлэнэ гэвэл
чамд тээг чөдөр байна шүү. Ухаж байна уу?
- Ухаж байна аа, өвөө.
- Би ахин хийморьтой, үрсүүддээ энэрэлтэй, өнө голомтондоо түшиг тулгуур
мэтээр замнах заяандаа өөдөө босоо байж, нэгэн бээр хатуу сархдыг биендээ
хүртээхгүй хүчрээд мордох юм бол ёстой зоргоор чинь алба чинь цэгцрэнэ. Аятай
нэг албыг цуурай хадаагаад баясал залахад чи урьтан баясахдаа энэ биеэ сэглээд,
хүмүүн чамайг дорд боол харц, хатуу сархад, нанчидыг хүртдэг мунхаг хэмээнээр
ажих учиг сэтгэл чинь цайлаагүй байхад албанд мордоход хатуу байна шүү.
- За, өвөө.
- Ноён нь сонордоорой. Нэгэн бээр хатуу сархдыг хүртэхгүй, сэтгэл түвшин
байж хүчрэх юм бол хүслээр нь албанд мордуулна. Энэ балчир хүчрэхгүй л байна.
- Харин тийн.
- Түүнээс арагшхыг нь өвөө нь ажъя. Тэрэн болтол нь голомтонд нь бээрийн
ард залрах л байлгүй. Ямагтаа чамайг ариун байж хүчрээд, сэтгэлээ дээдлэж
хүчрэнэ гэвэл эх заяаны буурь голомтонд чинь үйлийг мэтгэн байж, аядуулж болох
юм. Сэтгэлийг чинь нэг ажъя даа. Энэ дотор хорт нэхэл болоод байгаа амин
чөтгөрөө няхчиж, нухчиж хүчрэхгүй юм даа. Мм?
- Хүчрэнэ ээ, өвөө.
- Өвөө нь зандарч жанчижаад, ташуур залаад, хилэгнэж уурсаад яах билээ.
Хүмүүн чинь
Ухаанаараа үйлийн учгийг тайлж
Биеэрээ энэ сэтгэлээ ариусгаж
Хэлээрээ энэ ерөөлийг далладаг учгаас
Бие
Хэл
Сэтгэл гурав
нэгдэж байж үйл нь хүртдэг юм шүү. Ухав уу?
- Ухлаа, өвөө.
- Сайтар тунгаагаарай.
Бие ариун байж
Хэл төвшин байж
Сэтгэл тунгалаг байвал чиний хүслээр замнах заяа.
Бие, Хэл, Сэтгэл гурвыг нэгдүүлэн байж хүчирвэл
чиний заяа замнал шулуун цагаан, хүслээр чинь мордох заяатай. Энийг ухаарай.
- Тунгаалаа, өвөө.
- За өчилтэй бол өч.
- Өчил байхгүй ээ. Балчруудаа аваад ирсэн...
- Амгалан уу, үр минь? /Бага охин/
- Хэлд ороогүй байгаа.
- Аль таван тансаг залаад аль...
Амтлаад хүртээрэй.
- Том хүү: Амгалан байна уу, өвөө? /15 нас/
- Амгалан амгалан. Амар амгалан уу, үр минь?
- Амгалан.
- Багалзуурны чинь чилээ аядав уу?
- Аядсан, өвөө.
- Эрдэм номыг энэ тэргүүндээ чуулуулж
Энэ талд эрдмийн их ухаантай
Түмний их заяатай
Төгөл их талдаа алдрын их цуурайтай
Эрдэмт хүмүүн болоорой.
- Талархлаа, өвөө.
- Өвөөдөө өчилтэй бол өч өө.
- Өвөө миний баруун мөр, гар чилээрхээд байх юм.
- ...
- Өнөө хатан балчир сонордоорой. Настан хатан.
- За.
- Шарын үйл шидтэй хэдийвч түмэн үрсүүдэд үйлийг цэгцлээд, тан тун
зэхдэг нэгэн үйл чамд бий дээ. Энэ тан тунгийн үйлүүдээрээ, үндэс ургаагаар
ааглуулаад өнө үйлийг домнуулаад, энэ балчирт үйл зэхээдэх.
- Түшээ: Өөрөө мэдээд юм уу, өвөө?
- Үгүй дээ. Тан тунг нь зэхээд, үйл зэхдэг шүү дээ. Энэ балчир цөсөн эх
хавхлаг нь чилээтэй байна. Тиймийн учиг цөсөн эх тайлалтай тунг зэхээд нэг
хүртээгээдэхээрэй. Хулгар шарын цөсийг үмхлүүлчихвэл аятай. Хүртэхгүй л
байхдаа. Гэхдээ үмхэлчихвэл аятай байна.
Энэ хатан заяатай үрд мөн үйл зэхэхгүй бол болохгүй нь. Саван үйл нь
чилээтэй байна, өнө хатан. Савандаа чилээтэй байна. Хатад эмсийн сардаа нэг
садраад байдаг шүүс юусан билээ дээ?
- Тийн.
- Түүнийг нь угтах урд өдрөөс нь угтуулаад вансэмбэрүү цэцэгсийг амталж
хүртээд шувхартал нь хүртчихвэл, аятай л байдаг юм. Чандманьд ааглуулаад. Булцуутай буурцагтай сармисаг бий, тийм үү?
No comments:
Post a Comment